Тамирчид ба Сэтгэлзүйн асуудлууд
Олимпийн баг тамирчид маань өөрсдийн бүх л хүчээ гарган олимпод өрсөлдсөөр л. Асар их хэмжээний бэлтгэл сургуулилт судалгааны үндсэн дээр л амжилт үзүүлдэг. Гэхдээ үүнээс гадна дагалдаж явж буй нэгэн ойлголт бол сэтгэлзүй. Сэтгэлзүйн бэлтгэл байхгүй бол мянга чадвартай мянга ухаантай байлаа гээд амжилтанд хүрч чадахгүй. Үүний бодит байдлыг Цагаанбаатар Түвшинбаяр нараас харж болно. Асар их чадвар, хүч чадалтай хэрнээ сэтгэлзүйн байдлаас болж өмнө нь өчнөө ялж байсан бөхдөө 8 сэкунд дутуу байхад авхуулчихсан. Харин Түвшинбаяр эсрэгээрээ интэрнэт мэдээллийн хэрэгслүүдээр хүн болгоны муулал шүүмжлэлийн дор барилдсан. Дээр нь ДАШТ-аар хүрэлийн төлөө ялагдсан бөхөө цэвэр дарсан. Ингээд бодохоор сэтгэлзүйн ялгаа ямар их гарч байгааг харж байгаа байх. Цагаанбаатар сэтгэлзүй сайтай байсан бол Түвшинбаяраас өндөр амжилт үзүүлэх байсныг ч үгүйсгэх аргагүй.Хятадыг зөв үзэн ядмаар байна!!!
Монгол гүрэн эрт дээр үеэс л Хятадыгаа үзэн ядаад заншил шахуу болгочихсон. Миний хайртай өвөг дээдсийг дээрэлхсэн, муусайн хужаа нарыг одоо бут цохих цаг нь болсон гэж фэйсбүүк твиттэрээр дөвчигнөцгөөнө. Монголын эсрэг үеийн үед тэмцэж байсан улс бол Манж болон Хятад угсааны улсууд. Тийм ч учраас Монголчууд маань дургүй байдаг биз. Хар багаас нь л хүүхдэд Хятадууд бол энэ дэлхий дээр байдаг хамгийн муу улс, хорон санаатай, бараг л чөтгөрүүд хүн дүрд хувилаад суучихсан гэх мэтээр сурталчилж муу бодлыг тархинд нь суулгачихдаг. Хятад гэхээр л муу хүн толгойд нь бууна. Дээр нь Монголын баялагийг ачиж авч яваад Монгол иргэдийг зодоод байгаа хойно яалтай ч билээ. Гэхдээ яг бодитоор хараад үзвэл Хятадууд тэрбум гариу хүнтэй учраас тэнд өчнөөн төчнөөн муу сайн хүмүүс байгаа. Монгол хоёрхон саяуулаа хэрнээ улсыг маань бариж идээд байгаа муучуул маш их байхад хоёр тэрбус шахуу хүн дотор ямар их байхыг төсөөлөөд үз дээ. Сайчуул нь нутаг орноо хөгжүүлж, хятадын газар нутагтаа ажиллаж хөдөлмөрлөнө. Харин муучуул нь нутагтаа ч ажиллах боломжгүй болж хойд хөрш Монгол руугаа дүрвэж эхэлдэг. Тэдгээр муучуул нь орж ирж Монголд хэрэг төвөг тариж эхлэнэ.Үгүйсгэхүйн шалтгаан
Хүүхдийг 5 нас хүртлээ өөрөө ямар нэгэн зүйл бүтээх чадваргүй гэж үзэцгээдэг. Харин Моцарт 5 хүрээгүй байхдаа л хөгжмийн ертөнцөд хөл тавьж удаа дараа бичсэн симфонийхоо эхлэлийг тавьж байлаа. Тэр ч утгаараа гадаад улсуудад хүүхдийг ямар ч зүйл бүтээх чадвартай гэж үзэж тэдэнд боломж олгож замыг нь нээлттэй орхидог. Харин манай улсад эсрэгээрээ. Зөвхөн насанд хүрсэн хүмүүсийг ямарваа нэгэн зүйлийг сэтгэх мэдэх, бүтээх чадвартай гэж үзэцгээдэг. Учир нь Монголд хар багаасаа бусдаасаа гоцроод тэргүүлээд явчихсан хүн бараг байдаггүй. Насанд хүрсэн хойноо л ямар нэгэн зүйлийг сэдэж бүтээж явдаг гэсэн ойлголт бат шингээстай байдаг. Тэр ч утгаараа ямар нэгэн хүүхдийн үзэл бодол, хийж бүтээсэн зүйлийг авя хэлэлцдэггүй.Төр засагт шидэт саваа бий
Анх хүн үүссэн. Дараа нь хүн амьд үлдэхийн тулд тэмцэж эхэлсэн. Дараа нь өлсгөлөн байж даарч цангахгүйн тулд түүнийг нөхөх зүйлүүдийг эрэлхийлж эхэлсэн. Цаг хугацаа явсаар хүмүүс одоогийн дүрх төрхөндөө шилжсэн. Гэвч эрэлхийлэх зүйл нь дуусаагүй л байлаа. Тэд өөр өөрийн байр суурийг хамгаалж өөр хоорондоо дайтаж эхлэв. Түүний харсан нэг нь энх тайвныг тогтоох гэж бүхнээ хийж эхэлсэн. Дараа нь энх тайван тогтсон. Хүмүүс өөрийн эрэлхийлсэн зүйлүүдийнхээ үр шимийг хүртсээр л байлаа. Эцэст нь хүмүүс эрх чөлөөт ардчилсан нийгмийг эрэлхийлж эхэлсэн. Тэгээд түүнийгээ зарим нь мэдэрч зарим нь үлдсэн. Мэдэрсэн нэгэн нь Монгол улс. Монгол улс ч бас эрт дээр үеэс эрэлхийлж эхэлсэн зүйлүүд шиг ямар нэгэн зүйлийг эрэлхийлсээр л байлаа. Одоо тэд төр засгийн төлөө эрэлхийлж явна.
Шинэ амьдралыг бүтээхийн төлөө төр засгаа харах зайл
Хөлбөмбөг дэхь бодит байдал
Дэлхий даяараа хөлбөмбөг хэмээх энэхүү гайхалтай спортын амт шимтийг мэдэрч түүнд эргэлт буцалтгүйгээр орж байна. Зарим нь сонирхож, зарим нь тоглож, зарим нь түүнийг сурталчилж, зарим нь бүр өөрийн мэргэжил болтол нь хөгжүүлсэн байна. Спорт болгонд бусдаасаа тасарчихсан тамирчид байдаг. Сагсанбөмбөгт Майкл Жордан, гүйлтээр Усайн Болт гэх мэт. Харин хөлбөмбөгийг мэддэг хүний нүдээр хараад ажаад үзвэл бусдаасаа хол тасарчихсан, хэнтэй ч зүйрлэшгүй тамирчин олддоггүй. Мэсси, Роналду, Рүүни, Роббэн, Шави гэх мэт тамирчид бусдаасаа хавьгүй илүү гэж үнэлэгддэг ч бид тэднээс хэнийг нь илүү гэдгийг гаргаж ирнэ гэдэг тун хүнд асуудал байдаг. Мэссиг Роналду хоёрыг бусадтай харьцуулашгүй гэж байгаа ч тэдэнд Шавигийн чадвар байдаггүй. Талбайг мэдрэх, тамирчидаа ойлгох, төгс дамжуулалт өгөх зэрэг чадвар Роналдуд байдаггүй. Эсрэгээрээ Роналдугийн гайхалтай ур чадвар олон талын тоглолт Мэсси Шави хоёрт байдаггүй. Ийм л учраас нэгнийг нь яг бусдаасаа илүү гээд хэлчихэд тун хүнд.Боловсролын систэм
Монголын боловсролын систэм хаана явж байгааг тэд ч мэдэхгүй бид ч мэдэхгүй. Боловсролын тогоо руу 76 маань огтхон ч өнгийж хардаггүй. Хөрөнгө оруулалт ч маш бага хийдэг. Сонгууль болохоор энд тэнд хүүхдийн тоглоомын талбай бариж, усан оргилуур байгуулахаас өөр онц юм хийдэггүй. Ахиад л дөрвөн жилийг төрийн ордонд хэрүүл хийж өнгөрөөнө. Үүний оронд арай бодитой юм хийвэл зүгээрсэн. Боловсролын сайд сонгууль дөхөөд ирэнгүүт Эрүүл монгол хүүхэд нэртэй жүжиг тавиж эхэлсэн. Бүх хүүхдийг эрүүл болгох маш ирээдүйтэй шийдвэр гэцгээж байлаа. Харамсалтай нь зүгээр л оромдолт байлаа. Хүүхдүүдийн жин өндрийг үзээд, хэдэн юм шалгаж асуулт тавиад тэмдэглэл хөтөлснөөс цаашгүй. Цаашдаа яаж үргэлжилэхийг л харж сууя. Эрүүл мэндийн тал дээр ийм байгаа бол сургалт тал дээр ямар байгаа бол.
Олонхи ба хувь хүн
Үндэс гэж юу вэ? Үр жимс ургах эсэх нь үүнээс л хамаатай. Үндэс эс оршивол мод ч эс оршино. Харин амьтадын үндэс нь юу вэ? Үүнийг эргэцүүлээд байх шаардлага алга. Харин хүн амьтнаас юугаараа ялгарах вэ? Мэдээж оюун ухаанаараа. Бид амьтдааас оюун ухаанаараа ялгагддаг юм бол хүн хүнээсээ юугаараа ялгагддаг вэ? Хариулт нь үзэл бодол. Тиймийн тул хүний үндэс гээч нь үзэл бодол байх нь. Хариултыг олох нь дэндүү амар юм. Гэхдээ үзэл бодол хэмээх нууцлагдмал зүйлийг цааш нь задалбал өч төчнөөн утгыг агуулна. Хүмүүс бид өөр өөрсдийгөө 7 тэрбумд нэг тохиолдох, хэзээ ч давтагдашгүй бодьгал гэж үздэг. Тэрүүгээрээ ч бахархдаг. Би түм буман хомо сапиенсаас ялгарах хүн шүү гэж хашгичина . Гэтэл бид юугаараа бахархаад байгаагаа эргэцүүлж нэг үзсэн үү. Гадаад төрх өнө мөнгөөрөө бид бусдаасаа ялгардаг гэж үү. Бат Долгороос нүдний өнгө, хамарны хэлбэр, үсний өнгөөрөө ялгагдана. Харин оюун ухаанаараа ялгарч байна гэж үү. Долгор чамаас ухаантай байлаа гээд түүнийг дагаж адилхан санаа гаргах ёстой гэж үү. Үгүй дээ өөр өөрийнхөөрөө л бай. Гадаад төрхөөрөө ялгагддаг л юм бол чи түүнээс үзэл санаагаараа ч өөр байх ёстой.