Нүүр » 2012 3-р сар 1 » Өөрийгөө бодох-Хамт олныг бодох
5:31 PM Өөрийгөө бодох-Хамт олныг бодох | |
Хүүхдүүдийг бага байхаас нь л нэг үзлийг заан сургадаг. Чи хамт олны дунд орж явах ёстой, битгийх хувиа бодоорой, хамт олныхоо төлөө зүтгэж яваарай, бусдыг дагаж яваарай гээд олон янзын үгээр толгойг нь цэнэглэнэ. Багаас нь л аав ээж, багш сурган хүмүүжүүлэгчид нь ингэж зааж сургаж байгаа учир хүүхэд хамт олонч үзэлтэн болж төлөвших нь аргагүй. Үнэхээр бид өдийг хүртэл хамт олонч үзлийг хамгийн зөв үзэл, өөрийгөө бодох үзлийг муу үзэл гэж ойлгож явжээ. Монголчуудын ихэнхи хувь нь хамт олонч үзлийг зөвтгөдөг. Айн Рэнд зохиолчийн Эх сурвалж романыг уншсан хүмүүсээс бусад нь индуадилизм (өөрийгөө бодох үзэл)-ийг эсэргүүцдэг гэж хэлж болно. Өөрийгөө боддог, хувиа хичээдэг хүн гэхээр л бид муу муухай хүнийг төсөөлдөг. Бидний өмнө хойч үед хамт олонч үзлийн бодит жишээ болсон Данко мэтийн улсуудыг мэднэ. Бусдын төлөө зүрхээ сугалж замыг нь гэрэлтүүлж өгдөг. Өөрийгөө огоорч бусдыг аварсан учир тэр бидэнд үлгэр дууриалал болж байлаа. Мөн Монгол улсын баатар Аюуш-ыг дуридаж болно. Пулмётны амыг цээжээрээ хамгаалан барин байж улсаа хамгаалдаг. Бас л бусдын төлөө өөрийгөө золиосолсон учир түүнийг Монгол улсын баатар болгож үлгэр жишээ ав гэж арван жилийн сурагчидад зааж сургадаг байх. Монгол улсын баатар цолыг шууд ба нэхэн олгодог. Улс эх орныхоо төлөө амь биеэ зориулсан улсад Монгол улсын баатар цолыг нэхэн /нөхөн/ олгодог. Иймэрхүү байдлаар коллективист үзлийг өөхшүүлэн хүн бүрийн даган мөрдөх ёстой хууль шахуу болгож орхидог. Хамт олны төлөө л гэж байгаа бол тэр хүн юу ч хийж байгаа нь хамаагүй. Түүнээс хүн алах эрхтэй эсэхийг нь асууж чаддаггүй. Хамт олны төлөө л гэсэн бол бүгд л түүний удирдлаган дор ордог. Дондог хамт олныхоо төлөө гэж яриж хэлж байгаа учир түүний зөв байж таараа гэсэн байдлаар ханддаг. Бүр сүүлдээ Дондог байгаа юм чинь манай хамт олон тэр тэмцээнд амжилт үзүүлчих байлгүй тэр ажлыг Дондог бүтээчих байлгүй гэсэн байдлаар ханддаг болчихдог. Дондог хамт олны төлөө гэж яриж хэлж байгаа ч цаанаа тэр өөрийгөө бодож байгаа нь гарцаагүй үнэн. Хүн анхнаасаа л эгоист болж төрдөг учир тэр өөрийгөө л нэгт тавидаг. Мөнгө сожих боломж олдвол тэр өөртөө л сожино. Дондог бусдын төлөө явж байна гэж хашгираад цаагуураа өөрийнхөө төлөө л юм хийж явдаг. Харин далбаан дор нь явдаг улсууд нь: Хөөрхий муу Дондог бдний төлөө бүхнээ зориулж байна гэж боддог. Нэг ёсондоо хамт олонч үзэл гэж хашгичсан улс хуурамч байдаг. Харин өөрийгөө бодох үзлийг авч үзье. Эгоистуудыг үеийн үед л муу муухайгаар үзсээр ирсэн. Анги хамт олонтойгоо нийлэлгүй ганцаар байсан нэгнийг жожиг, тусгаарлагдмал гэж янз бүрээр хочилдог. Бусадтай хамтралгүй ганцаараа нэг бүтээл хийгээд ирвэл түүнийг: Чи амиа бодлоо, бид хичнээн толгойгоо гасалгаад олохгүй байхад чи амиа бодоод ганцаараа хийгээд ирчихсэн байна, хамт олноо бодсонгүй юу? гээд олон янзын үгээр дайрч давшилдаг. Хүн анхнаасаа л хувиа хичээх үзэлтэй төрдөг.Үүнд ичээд байх юм огт байхгүй. Жишээ нь Эх сурвалж роман дээр Ховард Роарк ингэж хэлдэг: "Бусадтай санал нэг байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн бусадтай санал нийлдэггүй. Урсгал дагаж сэлэхийг буянт үйл гэж зааж сургаж байна. Гэтэл бүтээгч хүн урсгал сөрж сэлдэг. Хамтдаа байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн ганцаараа байдаг. ...Нийтийн сайн сайхан, үндэстэн, анги, төр гэдэг бол хүн ардыг дарлаж байсан бүх харгислалыг зөвтгөсөн нэр томъёо. Түүхэнд тохиолдсон хамгийн аймаар зүйл болгоныг нигүүлсэнгүй буян гэдэг нэрийн дор хийж байсан. Өөрийгөө огоорон бусдын төлөө гэдэг нэрийн дор хийж байгаа болохоор хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэхийн тухай асуудаггүй байсан. ...Хүн бусдынхаа төлөө хийж чадах ганц сайн зүйл, зөв зохист харилцааг илэрхийлсэн илэрхийлэл бол ‘Бусдын хэрэгт бүү оролц!’” Үнэхээр бүтээгч хүн ганцаараа байдаг. Тэр бусдаас өөр үзэл бодолтой байдаг. Тэр бусдыг дагалдаггүй. Бусдын саналыг дагаж далбаан дор нь хэзээ ч явдаггүй. Ийм учир эгоистууд хамгийн үнэнч шударга хүмүүс байдаг. Эгоистууд өөрийгөө огоордоггүй. Тэр зөвхөн өөрийгөө л эрхэмлэдэг. Бусдын төлөө өөрийгөө золиж хүмүүст буян үйлддэггүй. Эгоистууд өөрийгөө эрхэмлэж, хувиа бодож байж юм бүтээдэг. Өөрийнхөө төлөө байсан хүн болгон бидний эдэлж хэрэглэдэг зүйлүүдийг бидэнд бүтээж өгсөн. Ингэснээрээ тэд бидэнд буян үйлдэж байгаа. Өөрийгөө золилгүйгээр бусдад буян үйлдэх. Гэхдээ тэдний зорилго нь бусдад буян үйлдэх биш, ямарваа нэгэн зүйл бүтээх. Эгоист хүн хүний хөдөлмөрийг мөлжих шулах дургүй байдаг. Зөвхөн өөрийнхөө л асуудлагы хариуцдаг. хэн нэг дарга, тэр тусмаа хамт олон минь ирээд намайг аварчих болов уу хэмээн харж суудаггүй. Өөрөө өөрийнхөө төлөө тэмцдэг. Коллективистууд хамтдаа байхдаа л хүчтэй. Олноороо байхдаа нэг хүний эсрэг бүгд санал өгч, түүний эсрэг байх болно. Харин түүнийг ганцаараа байхад нь олон хүн түүний эсрэг саналтай байвал юу ч дугарч чаддаггүй. Ганцаараа байхдаа коллективист хэн ч биш. Харин эгоистууд ганцаараа байхдаа хэзээ ч сэтгэлээр унадаггүй. Тэд ганцаараа байхдаа ч олон хүний эсрэг тэмцэж чадна. Мянган хүн түүний эсрэг санал өгсөн ч тэр үзэл бодлоо өөрчилөлгүй тэмцдэг. Хамт олонч үзэлтнүүд эерэг юм болвол ганцаараа үүрэх гээд, сөрөг үр дагавар гарвал бусадтайгаа үүрэх гээд үзчихдэг. Сайн зүйл болоход би л хамт олныхоо тэмцсэний хүчинд сайн үр дагавар гарлаа гэдэг. Харин сөрөг зүйл болвол бид муу ажилсаны үндсэнд ийм үр дагавар гарлаа гэж хашгичдаг. Бидний төлөө хэн нэгэн золиослогдож байх ёстой гэсэн бодол бидний толгойд бат шингээстэй. Одоо энэхүү буруу үзэл бодлыг авч хаях цаг нь болжээ. Өөрийгөө бодох гэхээр л муу үлгэр дууриалал бидний толгойд орж ирдэг нь үнэхээр харамсалтай. Бид аажим аажимаар энэхүү зүйлийг өөрчлөх ёстой. Нэг их мундаг бусдын төлөө гэж тэмцээд яахав... Бусдын төлөө гээд ямар ч үр дүнд хүрэхгүй та зөвхөн өөрөө өөртөө дүгнэлт хийж, та өөрөө өөрийгөө л өөрчилж чадна. Учир нь хүн гэдэг амьтан эгоист учир өөрийгөө л бодно. Та ч бас өөрийгөө л бодох ёстой... "Бусадтай санал нэг байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн бусадтай санал нийлдэггүй. Урсгал дагаж сэлэхийг буянт үйл гэж зааж сургаж байна. Гэтэл бүтээгч хүн урсгал сөрж сэлдэг. Хамтдаа байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн ганцаараа байдаг... Айн Рэнд-Эх сурвалж | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Нийтлэлийн ангилал
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |
Чат
Санал асуулга
Статистик
Нийт онлайн: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Календарь
« 3-р сар 2012 » | ||||||
Ня | Да | Мя | Лха | Пү | Ба | Бя |
1 | 2 | 3 | ||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
Мэдээний ангилал