Нүүр » 2012 7-р сар 15 » Хятадыг зөв үзэн ядмаар байна!!!
2:04 PM Хятадыг зөв үзэн ядмаар байна!!! | |
Монгол гүрэн эрт дээр үеэс л Хятадыгаа үзэн ядаад заншил шахуу болгочихсон. Миний хайртай өвөг дээдсийг дээрэлхсэн, муусайн хужаа нарыг одоо бут цохих цаг нь болсон гэж фэйсбүүк твиттэрээр дөвчигнөцгөөнө. Монголын эсрэг үеийн үед тэмцэж байсан улс бол Манж болон Хятад угсааны улсууд. Тийм ч учраас Монголчууд маань дургүй байдаг биз. Хар багаас нь л хүүхдэд Хятадууд бол энэ дэлхий дээр байдаг хамгийн муу улс, хорон санаатай, бараг л чөтгөрүүд хүн дүрд хувилаад суучихсан гэх мэтээр сурталчилж муу бодлыг тархинд нь суулгачихдаг. Хятад гэхээр л муу хүн толгойд нь бууна. Дээр нь Монголын баялагийг ачиж авч яваад Монгол иргэдийг зодоод байгаа хойно яалтай ч билээ. Гэхдээ яг бодитоор хараад үзвэл Хятадууд тэрбум гариу хүнтэй учраас тэнд өчнөөн төчнөөн муу сайн хүмүүс байгаа. Монгол хоёрхон саяуулаа хэрнээ улсыг маань бариж идээд байгаа муучуул маш их байхад хоёр тэрбус шахуу хүн дотор ямар их байхыг төсөөлөөд үз дээ. Сайчуул нь нутаг орноо хөгжүүлж, хятадын газар нутагтаа ажиллаж хөдөлмөрлөнө. Харин муучуул нь нутагтаа ч ажиллах боломжгүй болж хойд хөрш Монгол руугаа дүрвэж эхэлдэг. Тэдгээр муучуул нь орж ирж Монголд хэрэг төвөг тариж эхлэнэ. Харин боломжийн амьдралтай муучуул нь хувь хувьдаа компани байгуулж түүн лүүгээ Монголын баялагийг татаж эхэлдэг. Муучуул нь дайраад байгаа учраас манайхан Хятад гүрэн тэр чигтээ муучуулаар дүүрчихсэн гэж боддог. Тийм ч учраас манайхан Хятад бараг манайх руу удахгүй дайрах гэж байна хэмээдэг. Гэтэл өнөө хэд нь шал өөр бодолтой. Манайх шиг жижиг оронтой зууралдалгүй дэлхийн хөгжилтэй зууралдаж яваа улс. АНУ ОХУ хэмээх томчуудаас хоцрохгүйн тулд болон ирээдүйн дэлхийн төлөв байдлын төлөө бүх зүйлээ төлөвлөж байдаг улс. Үнэхээр тэд алсын хараатай. Монгол мэтийн улсыг бага багаар эзлэх биш харин эсрэгээрээ тэдний баялагийг бага багаар нь л сорж явах зорилготой. Харин явцдаа дэлхийн нийгмийн байдал өөрчлөгдөх тэр үед Дэлхийн хамгийн том хөгжилтэй улс байсан байх бөгөөд тэр үед Монголыг залгихад тун чиг амархан байх болно. Иймэрхүү зүйлийн төлөө Хятадууд явдаг болохоос ойрын зорилгыг тэд төдийлөн ойшоодоггүй. Хятадуудын өчүүхэн нэг хэсгийг өлгөн авч түүний л нэг хэсгийг сөнөөхийг хүсч явдаг өчүүхэн зорилготой бодолтой улс бол манай улс. Тэр дундаа залуучууд нь. Томчууд нь хүртэл Хятадын байдал дээр дөрөөлж улсаа хөгжүүлэх өчнөөн боломж бий байхад үзэн ядалтаасаа болж АНУ ОХУ-даа наалдаж хэвтдэг. АНУ гэх мэтийн улсууд манайхыг ямар нэгэн хэрэгсэл болгож ашиглахаас болж найрамдалт орноо болгож нөхөрлөх нь юу л бол. Хятадууд асар хурдацтай хөгжиж буй тул манайх байтугай бусад улсууд ч энэхүү орныг ихээр үзэн ядаж буй нь тодорхой. Гэхдээ тэд манайх шиг тэнэг үзэн ядалтыг илгээдэггүй. Найрамдалын гэрээ байгуулж элгэмсгээр бөөрөнд нь наалдаж явдаг. Тэдний ачаар овоо хөгжиж дотроо үзэн ядалтаа тээж явдаг. Харин манайх ОХУ-аар хамгаалулж АНУ-даа наалдчихна гэсэн бодолтой байна уу гэлтэй Хятадтай төдийлөн сайн харьцаатай байдаггүй. Эсрэгээрээ ухаантайхан шиг байж байгаад Хятадад өөрийгөө сайн ойлгуулаж тэдний эрх ашигт нийцүүлэн өөрийнхөө эрх ашигтай нийцүүлээд явж байвал буруу юм ердөө байхгүй. Хятадын хэсэг масс нь хувь хувьдаа манайхыг дээрэлхээд байгаа болохоос улс нь өөрөө манайхыг тасчина гэсэн бодолгүй явдаг. Жаахан бодолтой байхгүй бол тухайн хэсэг массд нь улам л дээрэлхүүлнэ. Баялагаа ачуулна, орж ирсэн хужаа нар нь манайхныг зодно нүднэ тэгээд бүр даварна. Гэхдээ ийм байлаа гээд манайхан фэйсбүүк твиттэрээр том том дугарч хувьсгал хийж Хятадуудыг бут цохино гэж тэнэгтээд дэмий сэн. Угаас Монгол улс цаашдаа ч одоо ч Хятадыг дийлэхгүй нь тодорхой учраас тэр. Хятадыг үзэн ядах сэтгэлээ дотроо тээгээд тэдний эрх ашигт нийцүүлж өөрсдийн улсын эрх ашгаа гүйцэлдүүлээд явж байвал манайд л ашигтайсан. Хятадыг үзэн яддаг гээд тэднээс зайгаа барилаа гээд манайх юу ч хожихгүй. Юмыг жаахан бодит хараасай гэж хүсч байна. Үнэндээ манайхыг ганц Хятад биш Канадууд ч бас дээрэлхэж л байгаа. Түрүүн хэлсэнчлэн Хятад гүрэн биш Хятадын хэсэг масс манайхыг дээрэлхэж байгаа!!! | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Нийтлэлийн ангилал
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |
Чат
Санал асуулга
Статистик
Нийт онлайн: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Календарь
Мэдээний ангилал