Нүүр » 2012 8-р сар 5 » Тамирчид ба Сэтгэлзүйн асуудлууд
11:44 AM Тамирчид ба Сэтгэлзүйн асуудлууд | |
Олимпийн баг тамирчид маань өөрсдийн бүх л хүчээ гарган олимпод өрсөлдсөөр л. Асар их хэмжээний бэлтгэл сургуулилт судалгааны үндсэн дээр л амжилт үзүүлдэг. Гэхдээ үүнээс гадна дагалдаж явж буй нэгэн ойлголт бол сэтгэлзүй. Сэтгэлзүйн бэлтгэл байхгүй бол мянга чадвартай мянга ухаантай байлаа гээд амжилтанд хүрч чадахгүй. Үүний бодит байдлыг Цагаанбаатар Түвшинбаяр нараас харж болно. Асар их чадвар, хүч чадалтай хэрнээ сэтгэлзүйн байдлаас болж өмнө нь өчнөө ялж байсан бөхдөө 8 сэкунд дутуу байхад авхуулчихсан. Харин Түвшинбаяр эсрэгээрээ интэрнэт мэдээллийн хэрэгслүүдээр хүн болгоны муулал шүүмжлэлийн дор барилдсан. Дээр нь ДАШТ-аар хүрэлийн төлөө ялагдсан бөхөө цэвэр дарсан. Ингээд бодохоор сэтгэлзүйн ялгаа ямар их гарч байгааг харж байгаа байх. Цагаанбаатар сэтгэлзүй сайтай байсан бол Түвшинбаяраас өндөр амжилт үзүүлэх байсныг ч үгүйсгэх аргагүй. Магадгүй Цагаанбаатарт хүмүүс их итгэж байсан учраас Цагаанбаатарт сэтгэлзүйн дарамт асар их ирсэн байж болох. Спорт ер нь сэтгэлзүйгээс асар их хамаардаг. Наад захын жишээ гэхэд Гуус Хиддинк байна. Өөрөө тактикийн хүчийг дэлхий нийтэд харуулдаг нэгэн. Тэрхүү тактикийг тамирчдын сэтгэлзүйд яаж суулгахаа сайн мэддэг. Тийм ч учраас өмнө нь өндөр амжилт үзүүлээгүй багуудыг асар өндөр амжилтанд хүргэж чаддаг. Үнэхээр тактикийг төгс боловсруулдаг байлаа гээд сэтгэлзүйн бэлтгэл багаар нь хийлгэж өгөхгүй бол баг амжилтанд бас л хүрэхгүй. Өмнө нь амжилт үзүүлдэггүй, өндөр зэрэглэлийн багуудаас дутуу биш гэдгийг нь ойлгуулахгүй талбайд гаргачихвал бас л ялагдана. Иймэрхүү сэтгэлзүйн асуудал хөндөгдсөөр л байна. Францын шигшээ багийн бүрэлдэхүүн Евро ДАШТ-д маш өндөр хэмжээнд үнэлэгдэхээр хүчтэй. Гэвч багийн дотоод сэтгэлзүй муутайгаас баг амжилт үзүүлэхгүй байгаа жишээг бас татаж болно. Хичнээн мундаг тамирчидтай байлаа гээд тэд хоорондоо сэтгэлзүйгээрээ холбогдож чадахгүй бол ямар ч амжилт үзүүлэхгүй гэж энэ. Ер нь тэгээд сэтгэлзүйд нөлөөлж болох хүчирхэг зүйлүүд л хүний сэтгэлзүйн бэлтгэлийг үгүй хийж орхидог. Францын шигшээн сэтгэлзүйг хоорондоо муудалцаж буй дасгалжуулагч тоглогчид нар эвддэг. Гуус Хиддинкийн дасгалжуулж байсан Туркийн шигшээ баг хэт их Хиддинкэд бүх зүйлээ даатгаснаас багийн тоглолтыг унагасан. Английн шигшээ багийн шилдэг тоглолтыг хэвлэл мэдээлэл улс орны дотоод асуудал нь доош нь унагачихдаг. Ингэснээр тамирчдын сэтгэлзүй хувь хувьдаа асар их уначихдаг. Тамирчид бүр өөртөө асар их дарамт өгч байгаа нь тэр. Монголын өндөр чадвартай тамирчидыг ч бас хэвлэл мэдээлэл нь сэтгэлзүйг нь үгүй хийсэн байж болох. Цагаанбаатар Сэрдамба гэх өндөр зэрэглэлд хүрээд байгаа тамирчдыг фэйсбүүк болон бусад олон нийтийн хэрэгслүүдээр мэдээж алт авна, манайхны гол найдвар гэх зэргээр хүн болгон нэрийдэж байсан нь Цагаанбаатар Сэрдамба гэх мэтийн тамирчидад дарамт болсон байх. Дотроо тэд ард түмэн минь надад маш их итгэл өгж байна шүү. Энэ их итгэлийг алдаж болохгүй шүү гэсэн мэдээллийг өгчихсөн байх. Энэ бодол нь яваандаа бүүр дарамт болчихсон ч байж магадгүй. Тэгэхээс биш тухайн тэмцээн дээр тунчиг тааруу байгаа ер нь амжилт багатай Британы нэгэн бөхөд дэлхийн аварга хүн чадварын ялгаагаар ялагдана гэдэг юу л бол. Ер нь Цагаанбаатар Сэрдамба гэлтгүй ер нь манай спортын бусад салбарын ихэнхи тамирчид ч сэтгэлзүй бэлтгэл асар муутай байдаг. Түүнийгээ удирдаж чадаагүйгээсээ болоод амжилт үзүүлэхгүй байх нь ч элбэг. Гол нь дасгалжуулагч нар үүнд асар их нөлөөтэй л дөө. За чи чаднаа, битгий сэтгэлээ зовоогоорой гэж байхаас арай өөр аргаар дэмжлэг өгч байгаа аясаар биш байдлаар сэтгэлзүйг нь засаад явчихвал асуудал багатайсан. Түвшинбаяр Бээжингийн олимпоор Японы Сүзүкигээс асар их айж байсан хэрнээ дасгалжуулагчийн ганцхан үгнээс болоод маш их зориг ороод барилдсан гэдгээ ний нуугүй ярисан байдаг. Энэ мэтийн жишээ их олон. Монголчуудын нэг муу зан байдаг нь бүгдийг хүчээр шийдэх гээд байдаг. Тухайн тамирчны мэдрэмж, сэтгэлзүйтэй ажиллавал тун чиг ур чадвартай залуус гарч ирнэ дээ. Даанч тийм үнэндээ алга. Залуу шинээр гарч ирж байгаа тамирчдаа бид өөрсдөө ч үгүй их тохиолдог элбэг. Анх удаагаа Олимпод орж байгаа залууг "За хөөрхий минь анх удаагаа орж байгаан яавал ч яаг " гээд толгойг нь илчихдэг. Тухайн тамирчныг тайвшруулж буй хэрэг боловч нөгөө талаасаа өнөөх тамирчны хичээн зүтгэлийг үгүй хийж байгаа нэг хэлбэр биз. Анх удаагаа орж байгаа гээд хүмүүсийн толгойг ийм байдлаар илээд байвал тамирчид муу зан сурчихна. За анх удааагаа юм чинь дээ гэдэг байдлаар хандсаар байгаад залуугаараа гарч ирж байгаа тамирчид амжилт үзүүлэхээ болих аюултай. Ер нь хүмүүс тухайн хүнд ямар үг хэлж байна, ямар орчинг бүрдүүлж өгч байна гэдгээс сэтгэлзүй шалтгаалдаг. Бидний дэмжлэг ч тамирчиний сэтгэлзүйд муугаар нөлөөлөх тохиолдол байдаг. Магадгүй хэт их дарамтыг ганц үлдсэн Төгсцогт, Мөнх-Эрдэнэ хоёртоо тавиад байвал бас дарамт болоод хусуулчихыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ ямар дарамт өгнө гээд дэмжихгүй байлтай биш. Гол нь тэрхүү дарамт үүсчихвэл дасгалжуулагч нар л сэтгэлзүй дээр ажиллах ёстой гэж би хувьдаа бодож байна. Эцэст нь хэлэхэд асар их чадвар, асар их чадал, асар их хичээн зүтгэл байлаа гээд сэтгэлзүй муутай бол ямар ч амжилт үзүүлэхгүй гэдгийг сануулья. Хүний сэтгэлзүй гэдэг өөрөө асар эмзэг эд. Жаахан л зүйлээс шалтгаалан сэтгэлзүй яаж ч өөрчилөгдөж болно. Цагаанбаатараас эхсүүлээд хасагдсан тамирчидаа элдэв янзаар хэлээд, эрхийг нь хасах хэрэгтэй, нөхөн төлбөр авах хэрэгтэй гээд байвал тэдний сэтгэлзүй бүр ч л хүнд болох байх. Ийм зүйлийг уншсан хүний сэтгэл санаа ахиж амжилт үзүүлэхгүй хэмжээний болно гэдгийг хэн ч мэдэх биз. Бид тамирчдаасаа амжилт хүсдэг хэрнээ өөрсдөө ингэж сэтгэлзүйг нь унагаад байвал улам л дордохоос цаашгүй байх. Шүүмжилж бол болно. Гэхдээ дээрхи дурдсан үгс шүүмжлэл гэхээсээ илүү сэтгэлзүйг үгүй хийх зорилготой өшөө хорсолын үгс болов уу... Нийтлэлийг бичсэн: Э.Ганбаатар
| |
|
Нийт сэтгэгдэл: 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Нийтлэлийн ангилал
Чат
Санал асуулга
Статистик
Нийт онлайн: 1 Зочин: 1 Гишүүн: 0
Календарь
Мэдээний ангилал
|