Нүүр » 2012 3-р сар 14 » Ажил хаялт
5:07 PM Ажил хаялт | |
Багш нар маань оны өмнө нэг ажил хаяж үзсэн. Ажилдаа орохгүй байхаар нь цалинг нь нэмнэ гэж баахан худлаа шаасан. Түүнд нь манай муу багш нар болон өнөөх толгойлогч ҮЭХ-ы С.Ганбаатар нар нь итгээд өнгөрсөн. Гэтэл саяхнаас багш нар ажил хаялаа гэж төр засгаа дарамталсан. Төр засаг нь айгаад цалинг нь нэмэхээр болсон. Үнэхээр хачин ч асуудал юм уу? даа. Нэг нь сүрдүүлж ажил хаядаг. Өнөөх нь айгаад цалинг нь нэмдэг. Хэрэв ингэж болдог бол бүх мэргэжилтэнгүүд ажил хаяаад төрийн ордны гадаа жагсаад цалин нэхэх сэн. Арай ч ийм зоргоороо байж болох ч юм уу? Гүү ч юм уу?. Багш нар ажил хаяж байгаатай холбоотойгоор нэг их мораль ярьдаг хүмүүс ТВ-ээр дүүрэв. Багш нар хувиа бодож болохгүй л гэнэ. Үүргээ ухамсарлах ёстой л гэнэ. Түмний олон хүүхдийг хохироож болохгүй л гэнэ. Шавь нартаа буруу үлгэр үзүүлж байна ч гэх шиг. Олон мянган сурагчдаасаа ичих хэрэгтэй ч гэх шиг. Зарим төрчингүүд, хэрэв багш нарын цалинг нэмбэл шууд инфляци гэж мэдэмхийрэв. Өөрсдөө төсвөө өчнөөн алдагдалтай, хэт аварга баталчихаад, бэлэн мөнгөний олон амлалтаа төсөвт суулгачихаад инфляцийг нэг оронтой тоонд барина гэж ичих ч үгүй худлаа бурж байснаа, багш нарын цалин нэмэх асуудал яригдмагц инфляцаар айлгаж байна. Инфляцийн бурууг шууд багш нарт тохох гээд бэлдэж байна. Цалин нэмэх тухай яриа гарах тоолонд зарим гишүүд цалингийн нэмэгдэл чинь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй л уялдаатай байх ёстой гэхчлэн онолдох болсон. Тэгсэн мөртлөө багш нарт, та нарын хөдөлмөрийн бүтээмж бага, иймхэн хичээл заачихаад, хөдөлмөрийн бүтээмжид чинь тохирсон цалинг өгч байна гээд хэлчихэж чаддаггүй. Тэгж хэлбэл алуулна л даа, юун УИХ- ын гишүүн. Багш нар, эмч нар, төрийн албан хаагчид үнэндээ 20 жил угаадас шиг цалингаар амьдралаа зогоож, багш нар нь ёстой л түмний олон хүүхдийг хохироохгүй гэж, эмч нар эрүүл мэндийн манаанд зогсоно гэсэн тангарагтаа үнэнч байж өдийг хүртэл тэсэж ирсэн байх. Тэд хориод жил тэссэн юм. Яг үнэхээр тэдний хөдөлмөрийн бүтээмжтэй дүйцэх цалин хөлсийг удахгүй олгодог болно гэж найдсаар хүлээсээр 20-оод жил болсон. Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ дээ. 1990-ээд онд олон багш нар ажлаасаа гарч наймаа хийх болсон. Өнөөдөр наймаачин багш нар илүү цалинтай болж, хичээл заадаг багш нараа та нар ажил хаях эрхгүй гэж хэлж болох уу? 90-ээд онд олон эмч бизнес хөөсөн. Хорооллын лангуун дээр суудаг эмчийн дипломтой наймаачин, бусад эмч нараа ажил хаях эрхгүй гэж шаардах эрхтэй юу? Та нар ажил хаяж болохгүй гэж хэлээд байгаа хүмүүсийг би огт ойлгодоггүй юм. Багш нар ажил хаяж эхлэнгүүт л тэд хичнээн чухал хүмүүс байсныг улам хурцаар мэдэрцгээж байна. Тийм их чухал ажил хийж байсан байна шүү дээ. Тэгээд тийм чухал мэргэжил чинь тиймхэн цалинтай байх ёстой юм уу? Гэхдээ энэ асуудлыг дагаад маш олон асуудал үүсэх нь үнэн. Цалинг нэмнэ гээд л шууд нэмээд байвал замбараагүй асуудал үүснэ. Төр үнэхээр бүтээгч эзэн биш. Үлгэрт гардаг шиг ганц илбэдээд л бүх юмыг гаргаж ирдэг ид шидтэнгүүд бас биш. Үнэхээр боловсролын салбарт сайн багш нар ч олон бий. Хичээлээ зааж чаддаггүй нөхдүүд ч бий. Болдог сон бол сайнд нь цалинг нь нэмж өгөөд мууг нь хэвээр нь байлгахсан. Дондог хичээлээ зааж чадаагүй хэрнээ сайн заасан Цэцгээтэй ижил цалин авна гэдэг байж боломгүй асуудал. Ажил хаяж болдог мэргэжлийн жагсаалтыг тэгвэл гаргаад өг. Ажил хаяхад хэнд ч саад болдоггүй тийм мэргэжил байна уу? Байгаа бол тэр мэргэжил мөн үү? Хэнд ч үгүйлэгддэггүй тийм мэргэжилтнүүдийг тэгвэл ёстой тэжээх хэрэг алга. Ерөнхий сайд гадагшаа яваад байхгүй, ерөнхийлөгч гадагшаа айчлаад байхгүй, УИХ-ын дарга гадагшаа яваад байхгүй. Тэдэнтэй тэдэнгүй бараг болж л байна. Тэднийг ажил хаявал харин ч хэн ч тоохгүй юм шиг байна. Тэрчлэн УИХ-ын гишүүд ажил хаялаа гэхэд надад ямар гай болох юм бэ? Ер нь УИХ-ын гишүүд гэж байх хэрэгтэй юм уу? Улстөрчид хэрэгтэй юм уу? Ажил хаяж болдог мэргэжил гэвэл улстөрч л байна даа. Эцэст нь үнэхээр төр засаг тэгтлээ мөнгө идээд байгаа нь үнэн бол тэр мөнгөөрөө багш нарын цалинг нэмэх ёстой. Харин тэд үнэхээр иддэггүй бол багш нарын цалинг яаж шууд нэмэх билээ дээ... Ямар тэд илбэчин байгаа биш. Бүх мэргэжлийн цалинг нэмэхийн хэрээр санхүүгийн хямралд ойртоно шүү дээ. Мэргэжилтэй хүн болгоны цалинг ялгалгүй нэмээд байвал Грек шиг хямралд орж мэднэ шүү... | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Нийтлэлийн ангилал
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |
Чат
Санал асуулга
Статистик
Нийт онлайн: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Календарь
« 3-р сар 2012 » | ||||||
Ня | Да | Мя | Лха | Пү | Ба | Бя |
1 | 2 | 3 | ||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
Мэдээний ангилал