9:35 PM Төр засагт шидэт саваа бий | |
Анх хүн үүссэн. Дараа нь хүн амьд үлдэхийн тулд тэмцэж эхэлсэн. Дараа нь өлсгөлөн байж даарч цангахгүйн тулд түүнийг нөхөх зүйлүүдийг эрэлхийлж эхэлсэн. Цаг хугацаа явсаар хүмүүс одоогийн дүрх төрхөндөө шилжсэн. Гэвч эрэлхийлэх зүйл нь дуусаагүй л байлаа. Тэд өөр өөрийн байр суурийг хамгаалж өөр хоорондоо дайтаж эхлэв. Түүний харсан нэг нь энх тайвныг тогтоох гэж бүхнээ хийж эхэлсэн. Дараа нь энх тайван тогтсон. Хүмүүс өөрийн эрэлхийлсэн зүйлүүдийнхээ үр шимийг хүртсээр л байлаа. Эцэст нь хүмүүс эрх чөлөөт ардчилсан нийгмийг эрэлхийлж эхэлсэн. Тэгээд түүнийгээ зарим нь мэдэрч зарим нь үлдсэн. Мэдэрсэн нэгэн нь Монгол улс. Монгол улс ч бас эрт дээр үеэс эрэлхийлж эхэлсэн зүйлүүд шиг ямар нэгэн зүйлийг эрэлхийлсээр л байлаа. Одоо тэд төр засгийн төлөө эрэлхийлж явна. Шинэ амьдралыг бүтээхийн төлөө төр засгаа харах зайлшгүй шаардлага гарна. Монгол улс бусад капитилист орнуудыг бодвол хөгжил буурай ард түмэн нь ухамсар муутай. Долоон буудлын Дондог, Дулмаа хоёр улсаа хэзээ сайхан хөгжих юм болоо энэ төрийн түшээд хэзээ нэгэн цагт сэргэнэ гэдэгт итгэн хуур хөөрөн сууна. Үнэндээ тэрхүү муулуулаад буй төр засаг сэргэнэ гэж ер үгүй. Үндсэндээ бол төр засагт хамгийн баян, олны танил, дуучин бүжигчин, бөх гээд бүхий л хүмүүс нэр дэвшинэ. Мань мэтийн борчуулаас бусад нь бүгд нэр дэвшээд үзчихсэн. Төр засгаа л зүхэж өдөр хоногийг бид барна. Төр засаг юу ч хийхгүй байгаа хойно бид тэднийг харж суух нь цаг үрсэн хэрэг биз. Муучууд нь мултраад ахиад л муучууд гарч байгаа хойно төр засагт хувьсгал хийе гээд яахав дээ. Зарим нэг нь хувьсгал гаргадаг баатрууд болоод жагсаал хийнэ. Гэвч өнөөх нь сонгуульд нэр дэвших гэсэн бас нэгэн арга саам. Олны танил биш бол сонгуульд та яасан ч яалахгүй. Эхлээд жаахан ард түмэндээ долигинож тэдний дундаас гарч ирж буй шинэ дуу хоолой болх гэж үзнэ. Баячуулаас биш борчуулаас нэг амьтан гарлаа даа гэж хэлүүлэх гэж тэр шүү дээ. За тэгээд хүмүүсийн зан аашийг татахгүй юм аа гэхэд зурагтаар байнга гараад хүмүүсийн танил болноо гэдэг чинь сонгуульд рэйтинг нь дээгүүр явах өчүүхэн ч гэсэн боломж. Хичнээн сайн бодолтой, хичнээн муу санаагүй байлаа гээд олонд танигдаагүй бол та яасан ч сонгогдохгүй. Тиймээс сонгуульд нэр дэвшсэн Ганбаатар, Батзандан гэх мэтийн улсууд үүнийг сайн мэддэг. Зурагтаар гарахгүй шууд дэвшчихвэл энэ хоёрыг танихгүй гээд хэн ч саналаа өгөхгүй. Хайрт эцэг эх хамаатан саднаа эс тооцвол шүү дээ. Тэд ч яахав жагсаал цуглаан, нийтийн сайн сайхан гээд олны танил болдог юм байж. Харин бусад нь яаж олны танил болох вэ. Зарим нэг нь аль нэг зурагтийн захирал болж, зарим нэг нь янз бүрийн арга хэмжээн дээр эртнээс очиж үг хэлэн хүмүүст нэрээ сонсгоод амжина. Аа харин тэгэх шаардлага байхгүй хүмүүс олон бий. Ард түмнийхээ нүдэн дээр өчнөөн гавьяа байгуулагсад буюу бөхчүүд дуучид маань шууд л нэр дэвшихэд хангалттай. Тийм сайхан нэр хүнд байхад олны танил болох гэсэн шатыг шууд л алгасаж байгаан тэр шүү дээ. Ийм л учраас бөхчүүд нэр дэвшээд байдгийн учир энэ бөлгөө. Харин зарим нь шал өөр зорилгоор нэр дэвшинэ. Энэ алдартай цуутай болгон нэр дэвшээд байхад би алдар хүндтэй байж яагаад зүгээр сууна гэж гээд л шууд сонгуулийн штаб руу гүйнэ дээ. Жишээ нь алдарт аварга Сумьяа ах маань байна. Тэрхүү хүн улс төрийн талаар ямар мэдлэгтэй гэж тэнд тууж явна вэ. Эсвэл тэнд бөхийн хууль батлах гэж нэр дэвшиж буй байх. Тэрнээс өөрөөр яах гэж мань хүн нэр дэвшихэв дээ. Гол зориллго нь томчууд тийшээ орж баяжаад гараад ирээд байхад би ч гэсэн үзээд алдая гэсэн санаа. Үнэхээр гэнэт л улсынхаа төлөө гэсэн баатар болчоогүй бол шүү дээ. Би лав Батбаяр, Бат-Эрдэнэ нарын бөхчүүдийг нэр дэвшээд гавиад байсныг мэдэхгүй юм. Сэтгэхүйгээрээ тоглоод л нэр дэвшчихсэн. Тиймээс бөхчүүд алдартан дунд маань улсыг маань аваад явчих амьтан алга. Харин үлдсэн масс нь дандаа өмнөх улстөрчид. Гэвч өнөө хэд нь мөнгө идээд сурчихсан тул ахиад л нэрээ дэвшүүлж байгаа нь тэр. Мөнгө идээд 20 жил илчлэгдээгүй хойно ахиж идэх гэж нэр дэвшиж л таараа. Эсвэл тэд улс орныхоо төлөө хийх гэсэн хичээл зүтгэл нь 20 жилд багтаагүй юм болов уу мэдэх юм алга. Хэрэв үнэхээр тийм сайхан сэтгэлтэй улс юм бол 20 жилд хийж чадсангүй гээд ахиж нэрээ дэвшүүлэхээ болихсон. Мөнгө идэх гэсэн л хүсэл тачаал. Өөр юу ч биш. Тэгэхээр хуучих улстөрчидөөс улсыг нь өөд нь татах амьтан байхгүй байх нь. Ингээд энэ бүхнийг нэгтгээд бод доо. Бүгд улс орны сайх сайхны төлөө биш, өөр өөрийн тэнэг бодолдоо хөтлөгдөн нэр дэвшсэн байна. Тэгэхээр энэ олон муучуул дундаас ямар нь гараад ямар нь улсыг өөд нь татна гэж. Бүгд л дөрвөн жилд өөр өөрийн ашиг сонирхолоо бага ч гэсэн гүйцэлдүүлээд буцна. Үнэхээр авилгыг арилгана, шударга ёсыг тогтооно гэж битгий худал хэлээсэй. Тэд яаж тогтооно гэж. Баригдахгүй байгаа авилгалыг аман дээрээ арилгана гээд цаанаа яана гэж. Шударга ёсыг яаж тогтооно гэж. Төрд ороод төрийн ордонд 76-д ухуулга хийх үүү. Эсвэл шинэ төхөөрөмж бүтээж улс төрчдийн толгойд шударга ёс гэсэн программ суулгах уу. Тэрхүү амлалтыг ид шидтэн л биш бол арилгахаасаа нэгэнт өнгөрч. Харин төсвийн тэр мөнгөөрөө үнэнч шударгаар тэндэр явуулаад ус зайлуулагчтай зам хийчих. Ядахдаа хотын өнгө үзэмж, машин тэргэнд чинь нөлөөлнө. Ядахдаа ус оргилуун барьж биднийг хуурч байхаар нэг эмнэлэгг барьчих. Хотоо хөгжүүлнэ гэж ам гарч байхаас ядахдаа зам дагуу байрлах хайс, хашаа хороо явган хүний замаа хүн ичмээр биш болгочих. Наад зах нь гэхэд л ийм юм хүсэхсэн. Шударга ёсыг бичиг баримтаар тогтоодоггүй юм. Тэдний зүрх сэтгэл, ухамсар шийддэг юм. Үнэхээр та нар тэрхүү амлалтаа хүрэх юм бол ид шидтэн болж шидэт саваагаар хүн бүрийн ухамсар луу нэвтрэх шаардлага гарна. Тэгэхээр тэгж амласан бүхэнд шидэт саваа байдаг байх нь... | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |