5:31 PM Боловсролын систэм | |
Монголын боловсролын систэм хаана явж байгааг тэд ч мэдэхгүй бид ч мэдэхгүй. Боловсролын тогоо руу 76 маань огтхон ч өнгийж хардаггүй. Хөрөнгө оруулалт ч маш бага хийдэг. Сонгууль болохоор энд тэнд хүүхдийн тоглоомын талбай бариж, усан оргилуур байгуулахаас өөр онц юм хийдэггүй. Ахиад л дөрвөн жилийг төрийн ордонд хэрүүл хийж өнгөрөөнө. Үүний оронд арай бодитой юм хийвэл зүгээрсэн. Боловсролын сайд сонгууль дөхөөд ирэнгүүт Эрүүл монгол хүүхэд нэртэй жүжиг тавиж эхэлсэн. Бүх хүүхдийг эрүүл болгох маш ирээдүйтэй шийдвэр гэцгээж байлаа. Харамсалтай нь зүгээр л оромдолт байлаа. Хүүхдүүдийн жин өндрийг үзээд, хэдэн юм шалгаж асуулт тавиад тэмдэглэл хөтөлснөөс цаашгүй. Цаашдаа яаж үргэлжилэхийг л харж сууя. Эрүүл мэндийн тал дээр ийм байгаа бол сургалт тал дээр ямар байгаа бол. Томчууд маань Монголын хүүхдүүд сайн орчинд сайн багш нараар эрдэм ном заалгаж байгаа гэж боддог. Үнэндээ үүнээс тэс өөр байдаг. Сурагчид нь гэж хаослог шинж чанартай үл бүтэх нөхдүүд. Хичээлээ тасална, тамхи татна, архи ууна, пс тоглоно. Хэн нэгэн нөхөр нь дүүргээс ПС ажиллуулах эрх аваад сургуулийн хажууд нээчихнэ. Өнөөх рүү нь эр эм бага ахгүй цувна. Тухайн подволын буланд ямар л бүтэхгүй нөхдүүд байна тэд бүгд цуглана. Бага ангийн сурагчидаас мөнгө нэхнэ, дээрэлхэнэ, тамхинд гүйлгэнэ. Болохгүй бол зодно, цохино. Ямар ч зорилго үгүй энэ нийгмийн бүлгийг яалтай. Ирээдүйд төлөвлөсөн зүйл юу ч байхгүй төдийгүй нүдэнд нь архи тамхи дота л харагдана. Подволын буланд зуу татангаа покэр тоглож зугаацах гангстаа нарыг яалтай. Өнөөх нөхдүүд нь ямар нэгэн аргаар 11 жилээ дүүргээд л гараад ирнэ. Цаашлаад хонгилын хувийн сургуульд шидэгдэж орно. Оюутан нэртэй дөрвөн жилийг дунд сургуульд байсан шигээ өнгөрүүлж ажлын талбар дээр боловсон хүчин болж гарч ирнэ. Монголын ирээдүй ийм байгаа нь юутай харамсалтай. Ийм нөхдүүдийг судлах хэрэгтэй. ПС тоглоомын газрыг шалгаж үзээд архи тамхи хэн хэрэглэж байна түүнийг нь олж шууд хөөх хэрэгтэй. Хичээлээ тасалж танхайрч байгаа хүмүүсээр Монгол яана гэж. Хөөгөөд л бүх юм асуудалгүй. Хичээл хийх сонирхолтойнуудыг нь л үлдээсэн нь зөв. Боловсролын систэмийн алдааны нэгэн хэлбэр нь багш нарын алдаа. Нийт багш нарын нийт хувийн 30 хувь нь л хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, мэргэжлийнхээ дагуу зүтгэж яваа сайн багш нар байдаг. Үлдсэн хувь мэдлэгтэй, мэдлэггүй, залхуу, сэтгэлгүй хүмүүс байдаг. Хөгшин настай багш нар нь хичээлээ тулгах шинжтэй, залуу багш нар нь мэдлэг муутай байдаг. Хүүхэд бүрийг зодож занчиж, толгойд нь хүчээр мэдлэг хийж байгаа хэлбэр нь хүүхэд бүрийг математикч, химич, физикч болгох гэсэн санаа. Өөрөө 40 минутын туршид юм хуулуулж бичүүлэнгээ голоор нь алхсаныгаа хичээл заасан гэж үздэг. Тухайн багш хичээлээ заах ёстой. Хүүхдүүдэд мэдлэг өгөх ёстой. Түүнийг нь шүүмжлэвэл сурагч нарт хариу болгож уур уцаар ирнэ. Чи өөрөө хичээл хийхгүй байж ардын багш хүнийг мууллаа, өөрөө хичээл хийдэггүй байж битгий солиор гээд өнгөрнө. Заавал хичээл хийдэг толгойтой хүмүүс л ямар нэгэн юмыг шүүмжлэх алба байхгүй. Хамгийн онц сурлагатнууд л багшийн алдааг хэлэх ёстой гэж үү. Кино шүүмжлэгчид хэзээ ч сайн кино зохиолч байгаагүй гэдэг үг тохироно. Уул нь хичээл сургууль хүүхдийн мэдлэгийг шалгаж дүгнэх ёстой. Гэтэл хэн их юм хуулж бичсэнд нь онц тавина гэдэг утгагүй. Тухайн хичээлийг сонгоогүй хүүхдүүдэд албан шаардлагаар улсын шалгалт тулгаж муу авдаг. Түүхийн хичээлийг сонгож байгаа хүүхдэд Математикийг хүчээр тулгаж, Нийгмийн хичээлээр явах хүүхдүүдээс Химийн хичээлээр шалгалт авч муу тавих нь тун шударга бус. Сэтгүүлч болох сонирхолтой хүүхдийг Химийн хичээлийг хий гэж албан шаардлагаар зодож загнаж сургах нь туйлын буруу. Сэтгүүлч, Хуульч, Эдийн засагч болох хүүхдэд Хими, Математик хэрэггүй биш л дээ. Хими, Математикийн ямар ч суурьгүй хүүхэд сайн боловсон хүчин болж чадахгүй. Тухайн хичээлээр улсын шалгалт өгөхгүй байхад л болно.Математикдаа муу хэрнээ бусад хичээлдээ сайн хүүхдүүд өчнөө төчнөөн удаа өөрийн чаддаггүй хичээлээр өгснөөс болж унах тохиолол их бий. Уулаас Математикч биш хүүхдийн толгой руу хичнээн удаа тогшиж ойлгуулах гэж үзээд бүтэхгүй. Дэлхийн хамгийн мундаг багш байгаад цаанаасаа генетик өгөгдөхүүн нь тухайн салбарт ямар ч авъяас билэггүй хүүхэд байвал яаж ч чадахгүй гэж Баабар гуайн үг байдаг. Ер нь ихэнхи багш нар тухайн хичээлээрээ бүх хүүхдийг явах ёстой гэсэн хандлагатай байдаг. Бүх хичээлдээ үнэхээр унивэрсал байж чадаад бүгдийг нь 100% ойлгоод төгсвөл жинхэнэ шилдэг боловсон хүчин болно. Даанч тийм хүүхдүүд тун ховор. Математик Физиктээ сайн хэрнээ Хими Биологидоо муу байх жишээтэй. Заавал хүн бүрийг Математикч бол гэсэн шиг улсын бүх хүүхдээс хавар шалгалт авч муу дүн тавих хэрэг юун. Үүнийг эсэргүүцээд эхлэнгүүт Математик дээр Хими Физикийг нэмж оруулсан. Бага ангийн сурагчдаас Хөгжмийн хичээлээр улсын шалгалт авсан гэдэг бүр инээдтэй. Тийм учраас ийм систэм тун дэмий. Хүүхэд бага ангидаа бүх хичээлээр сууриа эзэмшээд Математик Монгол хэлээрээ шалгалтаа өгөөд төгсөг. Харин дунд сургуульд ороод эхний хоёр жилд нь буюу 8-р анги хүртэл өөрийн мэргэжлээ сонгог. Түүнээс хойш өөр өөрийн сонгох мэргэжлийн хичээлүүдээ сонгон авч түүгээрээ шалгалт өгч байвал тун зөв. Түүгээрээ л улсын шалгалт өгнө. Дараагийн жил нь өөр хичээлээр гэсэн ойлголт байхгүй систэмийг зохиовол тун зөв. Мөн тухайн хичээлүүдээ илүү гүнзгийрүүлэн үзэж давтлага авч төрөөс хичээл бүрд зориулсан кабинэт байгуулж өгвөл маш үр дүнтэй. Хажуугаар нь бусад хичээлээ судална. Болж өгвөл өөрт бүүр хэрэггүй хичээлүүдийг нь хааж өгвөл бүр боломжтой. Мөн тухайн сонгосон хичээлээ илүү цагаар үзэж ч болно. Хөгжмийн хичээлээр явах хүүхдийн сонгосон Хөгжмийн хичээл нь долоо хоногт нэг цаг орж, өөрийнх нь сонгоогүй Физик 3, 4-н цаг орж байгаа нь шударга бус явдал. Дөчин минут шал хэрэггүй хөдөлмөр үйлдэж байна гэсэн үг. Өөрийнх нь хичээл долоо хоногт нэг ороход тэр хүүхэд юу сурах вэ? Юу ч сурахгүй. Ер нь хүүхдийг бүх хичээлдээ сайн байх ёстой. Нэг ч хичээл дээр доголдолгүй дүнтэй гарах ёстой гэж байгаа нь буруу. Өөрийн сонгосон хичээлдээ л доголдолгүй бол болоо. Математикийг сонгосон хүүхэд Газарзүй дээр 60 гарахад загнаж зүхээд байх шаардлага ердөө хэрэггүй. Хүүхэд бүх хичээлдээ яагаад төгс байх ёстой гэж. Монгол хэлийг сонгоогүй хүүхэд зөв бичгийн ямар ч алдаа гаргадаггүй. Ямар ч зүйлийг өөрөө сэтгээд бичдэг. Найруулгын алдаагүй юм биччихдэг байхад л болно. Тэгэхээс Монгол хэлээр цааш явахгүй хүүхдийг өгүүлбэрийн гишүүдээр зуруулж, үгийн бүтцээр хэд дахин задлуулж, угсарсан нийлмэл өгүүлбэр мөн үү бишүү гэдгийг асуугаад сууж байх нь хэрэггүй. Хими-ээр явахгүй хүүхдийн толгойд заавал азотыг гарган авах арга, кальцигийн хими шинж, элэктрон байгууламжийн томьёог заах нь үнэндээ хэрэггүй хөдөлмөр. Зүгээр л элэмэнтарны юмаа мэдэж байхад болно. Харин сонгож авсан хүүхэд нь л цааш нь дэлгэрүүлж бүх зүйлээ мэдэж байх ёстой. Математикч болохгүй хүүхдийн толгойг интэгралл, логарифм, косинусыг шахаж хүчээр эзэмшүүлэх нь дэмий. Сонгож авсан нь тухайн зүйлийг судлах хэрэгтэй болохоос сонгоогүй хүүхдэд үнэндээ дэмий. Цаашид амьдралдаа сигма нтрийг ашиглахгүйгээс хойш мартаж л таараа. Шал хэрэггүй хөдөлмөр хийж цагаа барсан зүйл. Түүний оронд мэргэжил сонгосон хичээлээ л давтаж суусан нь дээр. Гэхдээ болно л доо. Физикээ хийхгүйгээр өөрийн сонгосон хичээлээрээ дагнаад байж болно. Биологио уншихгүй Түүхээ уншаад суугаад байж болно. Гэтэл тийм нөхцөл бүрдээгүй байна шүү дээ. Ямарваа нэгэн багш нь даалгавраар дарчихна. Түүнийг хийж хамаг цагаа барна. Өөрийн сонирхсон хичээлээ хийх цаг түүнд бага гарна. Эхлээд Математикаа хийгээд дараа нь биологио, дараа нь Газарзүйгээ гэж хийсээр байтал үндсэн хичээлээ хийх цаг гардаггүй. Бусад хичээлээ хийхгүй бол зодно, загнина, зүхнэ, дүн дээр ярина. Даалгавраа хийгээгүй юм чинь муу тавихаас яахав дээ. Тэгсээр байтал хүүхэд дүнгийн төлөө л хичээл хийдэг болчихдог. Тэрэн дээр тийм гарчихвал багшид загнуулна,анги дэвшиж чадахгүй, аав ээжид загнуулна гэдэг айдас сэтгэлд нь хурчихдаг. Тэгснээр хичээл хийх боломж олдоггүй. Бүгдийг нь голчилж нэг хичээлээр дагнах боломж бүрддэггүй. Гол нь энэ тулгаж шалгалт аваад дүгнэдэг л буруу гэдгийг ойлгуулмаар байна. Хүн болгон тухайн хичээлээр сайн байх ёстой соц сэтгэхүй юм. Боловсролын систэмийг л өөрчилмээр байна. Одоо нэг кэмбриджийн систэм орж ирсэн байна. Тухайн систэм нь үнэхээр яг дүрэм журмаараа хөгжвөл сайхан л байх. Харин хоёрын хооронд хагас дутуу хэрэгжвэл үнэхээр хэрэггүй биз. Одоохондоо кэмбриджийн сургалт гэдгийг нь судлаж үзээгүй болохоор ямар гэдгийг сайн мэдэхгүй байна. Хэрэгжиж эхэлэхээр нь л ямар гэдгийг авч үзье даа. Өөрийн сонирхоогүй зүйлийг хэн ч хийх дургүй байдаг. Тийм учраас өөрийн дургүй хичээлээ хүүхэд хийх дургүй байдаг. Дургүй мэргэжлээр нь сургана гэдэг бүр ч дэмий асуудал. Өөрөө сонирхолгүй хичээлээ хүүхэд муу хийдэг шиг өөрийн сонирхоогүй мэргэжлээ бүр тааруу хийнэ. Монголчуудад нэг муу зан байдаг. Хүүхэддээ албан шаардлагаар мэргэжил тулгадаг. Чи тийм мэргэжилтэй болох ёстой, одоо тэрнээс өөр сайхан мэргэжил хаана байна, чи тийм мэргэжилтэй болоод яана гэж бага цалин аваад насаараа гуйлгачилж амьдарна гэдэг. Ихэнхи эцэг эх нарын хандлагыг харж байхад ийм байдаг. Эс бөгөөс өөрийн мэргэжлээ өвлүүлж үлдээнэ гэж сүржигнэдэг. Эцэг эхчүүд минь ээ, Гол нь л хүүхдэд сонголтыг үлдээ. Таны охин хүү, таны зааж өгсөн өөрийнх нь сонирхолгүй мэргэжлээр бэлтгэгдвэл хэзээ ч сайн боловсон хүчин болж чадахгүй. Өөрийн дургүй байгаа зүйлд хэн ч чин сэтгэлээсээ хандахгүй. Харин эсрэгээр өөрийнх нь сонирхсон мэргэжлээр нь явуулбал тэр зүйлдээ бүх сэтгэл зүрхээ зориулна. Өөрийн дуртай зүйлээ хэн ч хайрлаж хамгаалдаг, түүнийгээ хийхийг хүсдэг. Ийм боломжийг олгобол хүү чинь охин чинь хамгийн сайн хүн болж төлөвшинө. Цалин нь хамаагүй ээ, таны хүүхэд тэр мэргэжлээ сайн эзэмшиж чадвал ямар ч хэмжээний мөнгө олж чадна шүү дээ. Гол мөнгөндөө биш. Амьдралаа залгуулахын тулд биш тухайн зүйлээсээ таашаал авахын тулд хийвэл таны амьдрал өөрөө дагах биш үү. Хэнд ч гэсэн дургүй хичээл байдаг. Та тэрхүү дөчин минутыг хурдан өнгөрөөсэй гэж боддог. Цаг илүү удаан яваад байгаа юм шиг ч санагддаг. Өөрийн сонирхоогүй мэргэжлийг сонговол яг л тэрхүү дөчин минут шиг амьдралт таныг угтах болно!!! Гол нь эцэг эхчүүд хүүхэддээ сонголтыг үлдээх нь зөв. Зөвхөн мэргэжил дээр ч биш бусад зүйл дээр ч бас. Эцэст нь нэг жишээ татахад Албэрт Эйнштэний эцэг эх нь өөрийн сонирхоогүй зүйлээр нь явуулсан бол дэлхийд цуутай эрдэмтэн болохгүй байсан гэдгийг сануулья... | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |
« 5-р сар 2012 » | ||||||
Ня | Да | Мя | Лха | Пү | Ба | Бя |
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 | 31 |