Нүүр »
Хятадыг зөв үзэн ядмаар байна!!!Монгол гүрэн эрт дээр үеэс л Хятадыгаа үзэн ядаад заншил шахуу болгочихсон. Миний хайртай өвөг дээдсийг дээрэлхсэн, муусайн хужаа нарыг одоо бут цохих цаг нь болсон гэж фэйсбүүк твиттэрээр дөвчигнөцгөөнө. Монголын эсрэг үеийн үед тэмцэж байсан улс бол Манж болон Хятад угсааны улсууд. Тийм ч учраас Монголчууд маань дургүй байдаг биз. Хар багаас нь л хүүхдэд Хятадууд бол энэ дэлхий дээр байдаг хамгийн муу улс, хорон санаатай, бараг л чөтгөрүүд хүн дүрд хувилаад суучихсан гэх мэтээр сурталчилж муу бодлыг тархинд нь суулгачихдаг. Хятад гэхээр л муу хүн толгойд нь бууна. Дээр нь Монголын баялагийг ачиж авч яваад Монгол иргэдийг зодоод байгаа хойно яалтай ч билээ. Гэхдээ яг бодитоор хараад үзвэл Хятадууд тэрбум гариу хүнтэй учраас тэнд өчнөөн төчнөөн муу сайн хүмүүс байгаа. Монгол хоёрхон саяуулаа хэрнээ улсыг маань бариж идээд байгаа муучуул маш их байхад хоёр тэрбус шахуу хүн дотор ямар их байхыг төсөөлөөд үз дээ. Сайчуул нь нутаг орноо хөгжүүлж, хятадын газар нутагтаа ажиллаж хөдөлмөрлөнө. Харин муучуул нь нутагтаа ч ажиллах боломжгүй болж хойд хөрш Монгол руугаа дүрвэж эхэлдэг. Тэдгээр муучуул нь орж ирж Монголд хэрэг төвөг тариж эхлэнэ.Бодит байдалЗарим кино ёстой л үлгэр шиг байдаг нь үнэн. Гол дүрийн баатар бол юуг ч тоодоггүй ямар ч муу санаанд автдаггүй сайн эр. Тэр шудрага, бас үнэнч хүний төлөө гэсэн сэтгэлтэй үнэхээр төгс гэх юм уу даа. Харин эсрэг дүрийн баатар бол үнэхээр новшийн амьтан. Хүний үнэргүй, хайрлах сэтгэлгүй, хорон муу санаатай, хүн амьтан алж хяддаг буюу ёстой л хүний адаг юм даа. Тэгтэл тэр гол дүрийн баатар нэг эмэгтэйд бас хайртай. Тэр эмэгтэй нь мэдрэл муутай биш ч гол дүрийн баатард дандаа гай болно. Дандаа зөрүүдэлж хорон муу санаатныг давах үйлийг бүтэлгүйтүүлнэ. Гэхдээ түүнийг бүтэлгүй гэж хэлж болохгүй. Учир нь түүний гаргасан шийдвэр бүтэлгүйтэл биш. Харин буруу үйлдэл. За тэгээд нэг иймэрхүү кинонууд олон. Товчхондоо няцашгүй хөдөлмөр, тууштай сэтгэлийн тухай магтан өгүүлэх нь энэ. Бүх л юман дээр сайн сайхан сэтгэлээр оновчтой зөв хандаж түүний бүх ажил бүтдэг. Үнэндээ киног амьдралтай холбож хийдэг ч шал худлаа.Зүгээр л хийсвэр зүйл. |
Нийтлэлийн ангилал
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |
Чат
Санал асуулга
Статистик
Нийт онлайн: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Календарь
« 7-р сар 2025 » | ||||||
Ня | Да | Мя | Лха | Пү | Ба | Бя |
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 | 31 |
Мэдээний ангилал