Нүүр » Спорт

Тамирчид ба Сэтгэлзүйн асуудлууд

Олимпийн баг тамирчид маань өөрсдийн бүх л хүчээ гарган олимпод өрсөлдсөөр л. Асар их хэмжээний бэлтгэл сургуулилт судалгааны үндсэн дээр л амжилт үзүүлдэг. Гэхдээ үүнээс гадна дагалдаж явж буй нэгэн ойлголт бол сэтгэлзүй. Сэтгэлзүйн бэлтгэл байхгүй бол мянга чадвартай мянга ухаантай байлаа гээд амжилтанд хүрч чадахгүй. Үүний бодит байдлыг Цагаанбаатар Түвшинбаяр нараас харж болно. Асар их чадвар, хүч чадалтай хэрнээ сэтгэлзүйн байдлаас болж өмнө нь өчнөө ялж байсан бөхдөө 8 сэкунд дутуу байхад авхуулчихсан. Харин Түвшинбаяр эсрэгээрээ интэрнэт мэдээллийн хэрэгслүүдээр хүн болгоны муулал шүүмжлэлийн дор барилдсан. Дээр нь ДАШТ-аар хүрэлийн төлөө ялагдсан бөхөө цэвэр дарсан. Ингээд бодохоор сэтгэлзүйн ялгаа ямар их гарч байгааг харж байгаа байх. Цагаанбаатар сэтгэлзүй сайтай байсан бол Түвшинбаяраас өндөр амжилт үзүүлэх байсныг ч үгүйсгэх аргагүй.
Цааш унших · Хэзээ: 2011-09-06 · Сэтгэгдэл: 1 · Нэмсэн: Ганбаа

Хөлбөмбөг дэхь бодит байдал

Дэлхий даяараа хөлбөмбөг хэмээх энэхүү гайхалтай спортын амт шимтийг мэдэрч түүнд эргэлт буцалтгүйгээр орж байна. Зарим нь сонирхожзарим нь тогложзарим нь түүнийг сурталчилжзарим нь бүр өөрийн мэргэжил болтол нь хөгжүүлсэн байна. Спорт болгонд бусдаасаа тасарчихсан тамирчид байдаг. Сагсанбөмбөгт Майкл Жордан, гүйлтээр Усайн Болт гэх мэт. Харин хөлбөмбөгийг мэддэг хүний нүдээр хараад ажаад үзвэл бусдаасаа хол тасарчихсан, хэнтэй ч зүйрлэшгүй тамирчин олддоггүй. МэссиРоналдуРүүниРоббэнШави гэх мэт тамирчид бусдаасаа хавьгүй илүү гэж үнэлэгддэг ч бид тэднээс хэнийг нь илүү гэдгийг гаргаж ирнэ гэдэг тун хүнд асуудал байдаг. Мэссиг Роналду хоёрыг бусадтай харьцуулашгүй гэж байгаа ч тэдэнд Шавигийн чадвар байдаггүй. Талбайг мэдрэхтамирчидаа ойлгохтөгс дамжуулалт өгөх зэрэг чадвар Роналдуд байдаггүй. Эсрэгээрээ Роналдугийн гайхалтай ур чадвар олон талын тоглолт Мэсси Шави хоёрт байдаггүй. Ийм л учраас нэгнийг нь яг бусдаасаа илүү гээд хэлчихэд тун хүнд.
Цааш унших · Хэзээ: 2011-09-06 · Сэтгэгдэл: 0 · Нэмсэн: Ганбаа
Чат
Санал асуулга
Миний нийтлэлүүдэд үнэлгээ өгнө үү?
Нийт хариулт: 33
Статистик

Нийт онлайн: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх
Календарь
«  7-р сар 2025  »
Ня Да Мя Лха Пү Ба Бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031