Нүүр » 2011 9-сар 30 » Монголын ирээдүй харанхуй руу алхаж явна
7:35 PM Монголын ирээдүй харанхуй руу алхаж явна | |
Амьдрахын аз жаргал гэж юу вэ? Энэ бол
нэг л ойлголт. Зовлон бол бидний амьдрахын аз жаргал. Хэт их жаргалын дунд хэсэгхэн зовлон
амттай гэж сайхан үг бий (би зохиогоогүй). Зовлонгүй амьдрал нэг
ёсондоо утгагүй юм. Харин бид зовж сэтгэлээр унаж харин түүнийг давж
туулж түүнээсээ аз жаргалыг олж авч чадаж байвал жинхэнэ амьдрал. Нэг ёсондоо хуурамч аз жаргал дундаас жинхэнэ аз жаргалыг олж авна гэсэн үг юм уу даа. Амьдралын
хамаг л зовлон зүтгүүр бидний буруу үйлдлээс болох нь элбэг. Бид гагцхүү тэр зовлон гээч зүйлийг буруу ойлгож байна. За зарим нэгэн нийгмийн жижигхэн зүйл дээр жишээ авцгаая. Гадуур назгай архидалт ихээр тархаад байгаа. Хаа сайгүй л өнөөх бидний хэлж заншсанаар өвгөнтийн хөндийн архичид. Тэд яагаад ийм болов? Тэд яагаад ийм зам руу оров? Энд хэд хэдэн хариулт өгч болно. Эхэнд нь тэдний гэр бүлд аж амьдралд нь гай гачиг тохиолдсноос байж болно. Дараа нь хамгийн гол асуудал буюу ухамсрын асуудал. Тэд зовлонг ойлгож мэдрээгүй учраас ийм замыг сонгосон. Амьдралд алдаа оноо их гарна. Түүнийг тэд тэвчиж, даван туулж чадаагүй. Амьдралд тэд хэтэрхий гутарчээ. Тэд зовлонг даван туулж түүнээсээ суралцаж шинэ амьдралыг цогцлоож болно. Амжилтанд хүрсэн хүн болгон үүнийг хэрэгжүүлж чадсан. Бразилийн домогт тамирчин Луис назари де лиме хожим нь хэлсэн байдаг. - Би хөлбөмбөгт хайртай байсан. Багадаа хөлбөмбөгт өвчилсөн байсан гэхэд болно. Би их холоос бэлтгэл рүүгээ явдаг байсан. Манай гэр бүл ядуу тарчиг байсан. Энэ бүхэнд би галзуурах шахаж байсан ч би хэзээ ч шантраагүй. Би зовлонг ойлгож зовлонг туулж гарч түүний аз жаргал болгохын төлөө шаргуу хичээллэж түүний даван туулсан. Хүн бүрт зовлон тохиолдоно үүнийг давч гарч чадах нь чухал гэж агуу тамирчин дурсан ярьсан байдаг. Агуу хүмүүс хүртэл энэ зүйлд суралцжээ. Харин бид суралцах болоогүй юу... Нийгэмд байгаа энэ доройтсон ялзарсан сэтгэхүйг авч хаях хэрэгтэй. Амьдралаас залхсан тэдгээр хүмүүс амьдрахын аз жаргал гэж юу болох тухай нэг удаа ч гэсэн эргэцүүлж бодоосой билээ. Монголын хойч ирээдүйд тэд үлгэр дуурайлал үзүүлэх ёстой хүмүүс нь юм сан. Гэтэл хэдийнээ тэдний муу зүйлийг монголын хүүхэд залуус өвлөж авчээ. Би өөрөө арван жил учраас сайн мэдэж байна. Ахлах ангид ороод хүүхдүүд өөрийн амьдралын замаа сонгож төлөвшдөг. Гэтэл манай арван жилийнхэн архинд донтож тамхи уугиулах нь энгийн үзэгдэл болжээ. Үүний бодит жишээг ч би өөрөө харсан. 9-р ангид орч буй 300 гариу хүүхэд байлаа гэж бодоход 150 нь эмэгтэй бусад нь эрэгтэй гэж үзье. Гэтэл үлдсэн 150-н эрэгтэй хүүхдүүдийн хэдийнээ 30 хувь нь архи тамхинд орсон байгаа. Үүнийг сонссон зарим хүмүүс итгэхгүй байж магадгүй. Гэвч энэ бол бодит зүйл. Арван жилийн хүүхдүүдийг бид өөрсдөө л хардаг. Тэд харин өөрсдийн ирээдүйгээ өөрсдөө л харна. Гэвч тэд ирээдүйгээ ч харахгүй байна шүү дээ. Бид л өөрсдөндөө санаа зовохгүй бол хэн санаа зовох юм. Долоон буудлын архичин Дондог ирж лэкц унших уу? Шар дэлгүүрийн Шагдар ирж сургааль айлдах уу? Бид өөрсдөө л энэ бүхнийг өөрчилж чадна. За тэгээд энд би ингэж бичлээ гээд тэд ухаарах биш. Харин өөрсдөндөө дүгнэлт гаргаасай л гэж хүсье. Цаашдын монголын ирээдүй хүүхэд залуус зовлонд шантарч битгий л харанхуй замыг сонгоосой... | |
|
Нийт сэтгэгдэл: 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Нийтлэлийн ангилал
Чат
Санал асуулга
Статистик
Нийт онлайн: 2 Зочин: 2 Гишүүн: 0
Календарь
Мэдээний ангилал
|