Нүүр » 2011 » 11-р сар » 3 » Бахархал гэж юу вэ? Бидний бахархал юу юм бэ?
3:42 PM
Бахархал гэж юу вэ? Бидний бахархал юу юм бэ?
Нүүрэн хэсгийг минь хүйтнээр үлээсэн ам хамраар нүүрсхүчлийн хий орж уушиг хордуулдаг, миний муу Улаанбаатарын өвөл эхлэх гэж байна. Хогондоо дарагдсан хотын төв замын түгжрээн дундах уур уцаартай жолооч нарын бухимдал дээд цэгтээ хүрнэ. Гаадуур хаа сайгүй хийсэх цаас, гялгар уутны уул уурхай шиг их хогнууд, хүн нохойн шээс булан тохой бүрийг бүрхсэн харагдана.Хэн ч үүнд үл санаа зовно. Магадгүй энэхүү дорой байдалдаа дассан байх. Ёстой л ''Ухаантай хүн тэнэгүүдийн дунд байгаад байвал түүндээ дасч ажирхаа байдаг. Магадгүй бүр тэнэг ч болдог'' гэх афоризмийг хичнээн үнэн болохыг батална. За тэгэд иймэрхүү байдалтай байгаа байж бид бахархах түүхээ бүтээж чадна гээд л зураг радиогоор хашгирч өгнө. Монголчууд цусны л хөөрүү улсууд бөгөөд өөрсдөөрөө бахархах маш их дуртай. Гэвч бусад улсыг бодвол шал ондоо. Гадаадын улсууд өөрийн улсын хөгжил цэцэгжилт урлаг спортын амжилт соёл ёс зүй өөрийн чадвар гэх зүйлүүдээр бахархдаг. Гэтэл бид өөрсдөөрөө биш түүхээрээ л бахархдаг нь сонин. Түүхээ бахархаж болно оо болно. Гэхдээ ийм байдлаар биш. Монголчууд бид одоогоороо амьдарч өөрсдийнхөө амжилтыг дүгнэх байтал Чингис хэмээх агуу удирдагчийн нэрийг зээлдэж түүний нэр нүүрээр өөрсдийгөө өндөрт залдаг. За тэгэхээс ч яахав дээ хүн малын шээсэнд дарагдсан гудамны мухарт мянгын архи тойруулан зогсоо арчаагүй хүн хогнуудаар нүдээ баясгаж , Монголын төлөө бас тэдний төлөө шаналахгүй гэсэн дээ арван зуун мянган сая тонн алт зэс нүүрсээрээ гайхуулж сэтгэлээ түр тайтгаруулах болж байна уу. Наян жилийн түүхтэй АХ намаараа бахархан суухуу. Арлаас ирсэн Асашёорүгаа бодон сэтгэлээ жаахан ч гэсэн хөөргөх үү. Японд үлдсэн Хакухогоороо нүдээ хужирлах уу? Барса Реалын супер одуудыг харж түүгээр бахархах уу? Премьер лигийн багуудаар өөрийгөө чимэх үү? Бид юугаараа бахархах ёстой юм бэ, хуйхныхаа хэдэн муу үснээс ганц ширхэгийг цайтал нь жаахан бодож үздэг юм билүү.
 Хөгжил цэцэгжилт соёл ёс зүйгээр бахархаад байх арга алга. Спортоор нэг бахархдиймуу? Спорт, тэр дундаа 2008 оны манай мундаг Олимпын аваргууд. Цөөхөндөө цөөхөн, бид цөөхүүлэхнээ мөртлөө сүрхий учраас дэлхийн аварга, олимпын аварга болсон тийм ээ. Гэтэл бидэнтэй адилхан хөл гартай улсууд яагаад биднээс илүү гараад байна вэ? Үүний хариултыг хэлэх үү? Мэдээж хүн ам. Бид дэндүү цөөхүүлээ юм. Гэтэл яанаа, сая хойд хөршийн ах нарыг ДАШТ–ын урьдчилсан шатнаас мулталдаг Словень чинь ердөө хоёрхон сая хүнтэй юм байна. Бас тэр атманууд Бээжингийн олимпоос алт мөнгө хүрэл нийлээд 5 медаль авчихаж. Шинэ Зеланд, 4 сая хүнтэй, манайхаас жаахан л олон. Гэтэл тэд нар Бээжин 2008 –аас гурван алттайгаа нийлээд нийт есөн медалийг  хүзүүндээ зүүчиж. Онцын ялгаа алга дөө. Гол нь чадна гэсэн итгэл сэтгэл удаан хугацааны бэлтгэл сургууль тэсвэр тэвчээрээс л бүх юм шалтгаалдаг байх нь. Бид чадна гэж бодоод мөн их хичээл зүтгэл гаргаад байвал давахгүй даваа гарахгүй оргил гэж байхгүй. За ямар ч байсан спортоор бахархана гээд хэлчихвэл Словенчууд босоод ирэх байх.
 Ер нь бид оргил өөд авирч байгаа л улс шүү дээ. Хүн өөрийн чадах зүйлээрээ л оролдож түүгээрээ явах нь зөв. Гэхдээ бусад зүйлүүдийг хийж чадна гэж байгаа бол болно л доо. Иймээс чадахгүй ч хийх гэж оролд тэгж байж л бид бахархах түүхээ бүтээж чадна. Чаддаг юмаа хий. Чадахгүй бол оролдоод үз. Хэзээ ч үзэгчийн суудлаас түүхэнд бичигддэггүй юм гэж үг бий. Монгол улс маань үзэгчдийн суудлаас бүгдийг харж Америк ОХУ Хятад гээд өндөр хөгжилтэй улсуудын тоглолтыг үзээд суугаад байна уу даа. Тэд өөрсдийн тоглолтоороо бахархаж байхад бид үзэгчдийн суудлаас Чингис гэж агуу тоглогч байсан та нараас илүү гэж мянга орилоод нэмэргүй шүү дээ. Бид түүхийг харж биш одоог харж амьдрах нь чухал шүү дээ. Алдартай хүнийг л хүмүүс тойрно уу гэхээс арчаагүй нэгнийг хэн ч тойрохгүй. Алдартай болохын тулд хөдөлмөрлөнө үү гэхээс шууд тэр нэр хүндийг чихэр авахтай адил худалдаж авч болохгүй. Алдар нэртэй явснаас энгийн амьдарсан нь дээр гэдэг ч үнэндээ бусдад үнэлэгдэнэ гэдэг амьдрахын нэгэн сайхан үе мөч болов уу?  Гэхдээ хэн ч чамайг алдар нэрд хүр гэж албадахгүй. Бусдад аз жаргалтай харагдаж байгаа хүн биш өөрөө аз жаргалыг мэдэрч байгаа хүн аз жаргалтай гэж Монтэний агуу үгийг сана. Бид нэг ёсондоо уулын оргил руу мацаж байгаа амьтан. Уулыг өндөр гэж бүү шантар. Хэцүү ч гэсэн авирах замд олон аз жаргал чамд тохиолдоно. Аз жаргал баяр хөөр чамайг дээш мацуулна. Муу бүхэн чамайг доош нь татна. Бид маш удаан өгсөж хурдан урууддаг ч удаан авирахад олон сайхан зүйл тохиолдох тул бүү гутар. Бахархах зүйл өгсөж явахад тохиолдоно уу? гэхээс уруудахад тохиолдохгүй.
 Бидний найман зуун жилийн түүх болон тусгаар улс үндэстэн гэсэн ойлголтыг яс цусандаа шингээсэн тэр их сэтгэлгээний боловсрол, үзэл баримтлал маань угтаа дэлхийн ихэнхи ардуудаас ялгарах томоохон бахархал байж болох. Гэвч одоогоороо амьдарна гэдэг хамгийн чухал болов уу? Түүх улсын чинь бахархал байж болно. Гэвч алдар нэр чиний бахархал гэдгийг сэтгэлдээ хэлж яв. Гэхдээ алдар нэрийн төлөө хэт улайрвал уулын оройд биш ёроолд очсон байхыг санах хэрэгтэй.

Бодоод бодоод юугаараа ч бахархах ёстой юм бээ? бид чинь. Бахархалыг хайгаад эргэцүүлээд тооцоолоод бүр толгойныхоо хэдэн муу хар утсыг цайтал нь бодоод ч гоцорч ялгарах ухагдахуун гарч ирэхгүйм байна л дөө. Тэгэхдээ бодоод байхад бахархах ёстой биш юм биш үү, бахархах эсэх нь сонголт байх . Бид бүгдийн сонголт, Монголоороо бахархана уу байна уу өөрсдөө л мэд. Түүхээрээ бахархана уу? өөрийн бүтээсэн хийсэн зүйлээрээ бахархана уу? өөрөө сонго

Өндөөөөөр уулын орой дээр гарахад алдар нэр чиний гарт ирсэн байна. Гэвч чиний найз нөхөд чиний хажууд байгаа эсэхийг сайн хараарай . Хэрэв найз нөхөд алдар нэр 2-ыг олж авсан бол чи жинхэнэ бахархлыг олжээ. Тэр үедээ "энэ бол миний бахархал" хэмээн чангаас чанга сэтгэл дотроо орилоод үз.Тэр үед л хамгийн сайхан зүйл алдар нэр гэдгийг ойлгох ч найз нөхөд гэдэг үүнээс ч илүү гэдгийг чи ухаарна.


Ангилал: Нийгэм | Уншсан: 5119 | Нийтлэсэн: Ганбаа | Үнэлгээ: 2.8/5
Нийт сэтгэгдэл: 2
Хандаа | Сэтгэгдэл № 2 | Огноо: 2016-08-31

Hi

Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
Чат
Санал асуулга
Миний нийтлэлүүдэд үнэлгээ өгнө үү?
Нийт хариулт: 33
Статистик

Нийт онлайн: 7
Зочин: 7
Гишүүн: 0
Нэвтрэх
Календарь
«  11-р сар 2011  »
Ня Да Мя Лха Пү Ба Бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930