Нүүр » 2012 1-р сар 7 » Бодит байдал
7:56 PM Бодит байдал | |
Зарим кино ёстой л үлгэр шиг байдаг нь үнэн. Гол дүрийн баатар бол юуг ч тоодоггүй ямар ч муу санаанд автдаггүй сайн эр. Тэр шудрага, бас үнэнч хүний төлөө гэсэн сэтгэлтэй үнэхээр төгс гэх юм уу даа. Харин эсрэг дүрийн баатар бол үнэхээр новшийн амьтан. Хүний үнэргүй, хайрлах сэтгэлгүй, хорон муу санаатай, хүн амьтан алж хяддаг буюу ёстой л хүний адаг юм даа. Тэгтэл тэр гол дүрийн баатар нэг эмэгтэйд бас хайртай. Тэр эмэгтэй нь мэдрэл муутай биш ч гол дүрийн баатард дандаа гай болно. Дандаа зөрүүдэлж хорон муу санаатныг давах үйлийг бүтэлгүйтүүлнэ. Гэхдээ түүнийг бүтэлгүй гэж хэлж болохгүй. Учир нь түүний гаргасан шийдвэр бүтэлгүйтэл биш. Харин буруу үйлдэл. За тэгээд нэг иймэрхүү кинонууд олон.
Товчхондоо няцашгүй хөдөлмөр, тууштай сэтгэлийн тухай магтан өгүүлэх нь энэ. Бүх л юман дээр сайн сайхан сэтгэлээр оновчтой зөв хандаж түүний бүх ажил бүтдэг. Үнэндээ киног амьдралтай холбож хийдэг ч шал худлаа.Зүгээр л хийсвэр зүйл. Хамгийн энгийнээр л авч үзэхэд 120 мянгатаас Улиастай ороход 40 минут явна гэж үзье. Харин киноны гол дүрийн баатар 120 мянгатаас гэр лүүгээ 50 минутын дотор очих ёстой. Учир нь гэрт нь өнөөх хорон санаат орж эхнэр хүүхдийг нь дарамталж айлгаж байгаа. Тийм учраас баатар маань 50 минутын дотор ирэхгүй бол эхнэр хүүхэд нь талийгаач болно. Кинон дээр бол 50 минутын дотор давхиад л очно. Учир нь Улиастай ороход 40 минут шүү дээ. Гэтэл амьдрал дээр замын бөглөрөл гэх айхтар зүйл тааралдана. Түүнээс болж зам дээр амьдралынхаа тал мөчийг өнгөрөөнө шүү дээ. 120 мянгатын ойр орчимд 100 метр газрыг бараг 30 минут туулдаг. Ер нь нийлээд 2 цаг болох байх. Ингээд гол дүрийн баатар маань 40 минут дээрээ нэмээд замын бөглөрөлийн хугацаагаа нэмбэл 2 цаг 40 минут болно. За тэгээд явсаар гэртээ иртэл өнөөх хорон санаат ширээн дээр нэг зурвас үлдээсэн байх нь тэр. Задлаад уншвал чи эхнэр хүүхдэдээ хайртай юу? Чи цагаасаа хоцорсон. Тийм учраас эхнэр хүүхдийг чинь хил дамнуулан зарсан гэж бичсэн байжээ. Мань эр уурлаад л хамаг юмаа авч шидээд хамаг юмаа хагалж өгнө. Аяга шаазан, зурагт , компьетер гээд л хагарч эвдрэх бүх зүйлд уураа гаргана. Гэвч бодит амьдрал талаас харвал баатар маань яасан ч тэгэхгүй. Нүдэндээ нулимс цийлэгнүүлээд л уурандаа багтаж ядан амандаа хараал хэлэн хашгирна. Зурагт компьетероо шидмээр санагдавч мань эр мөнгөндөө харамлаад яавч авч шидэхгүй. Тэр хорон санаатын утсыг мэдэх тул хурдхан утсаа авч түүн лүү залгаад л чи хаана байна, Чамайг хараал идээсэй би чамайг ална гээд л сүрдүүлээд хаанаа уулзхаа төлөвлөнө. Харин бодит амьдрал дээр мань баатар шал өөр эр. Тэр утсаа аван хорон луу залгана. Гэтэл өөдөөс нь: - Уучлаарай, Таны дансан дахь нэгж хүрэлцэхгүй байна Та дансаа цэнэглэнэ үү? гээд утас тасрана. Дансанд нь нэгж байхгүй тул Мобикомын над руу залганg уу? үйлчилгээг ашиглаж хорон санаат руу над руу залгана уу? гэж мэссэж явуулна. Хорон санаат өөдөөс нь залгаад: - Байна уу? -Байна. Чи миний эхнэр хүүхдийг яасан муу зайл, муу тэнэг г***, дүүрцэн хар мал, а*, б***, үхсэндээ хүний дургүй хүргээд байгаа ян***, банз** вээ, чи муу зүгээр ****, ****, **** *******, ********** ******* ***** ***** ******* ёоооооо муу ***** *** тээ чи бол ***** ****** юм байна. Би чамайг хаа байгаа газраас нь олоод алнаа. - Хмм. Чи ийм байж болноо. Гэхдээ чи эхнэр хүүхдээ авмаар байгаа бол миний хүссэy мөнгийг авчир. 50 сая. За ингэж байдал бишидсэн учраас мань эр 50 сая төгрөг олох гэж үйл үзэж үхэр буугаа тавина. Кинон дээр бол ямар нэгэн сайхан санаа олж зөв замаар мөнгө олно. Харин бодит амьдрал дээр бол үгүй. Шууд л хэн нэгний мөнгийг завшиж хулгайлж мөнгө олно. Хулгайлж мөнгө олоод Тайланд руу эхнэр хүүхдийг нь аваад голорсон хорон санаатын араас мань эр явахаар болов. Кино дээр гол баатар маань ямар нэгэн аргаар шууд л онгоцонд суугад давхичихна. Гэтэл бодит байдал дээр үгүй шүү. Цаадханд чинь гадаад паспорт байхгүй тул гадаад паспорт виз нтрээ гаргуулна. Гадаад паспорт гаргуулах гээд очих ёстой газар болгон дээр нь очтол бүгд хүнд суртал гаргана. Зовж зовж нэг юм гадаад паспорт виз хоёроо гаргуулж авлаа. За ингээд гол баатар маань Тайланд руу эхнэр хүүхдийнхээ зүг нисэн одлоо. Очоод хорон санааттай таарч ярилцлаа. Эхнэр хүүхэд нь цаана нь хүлээтэй сууж байна. Мөнгөө эхнэр гэсэн солилцоо явуулж мань эр хүссэн зүйлээ авав. Гэтэл өнөөх мөнгө авсан хорон санаат муу санаа гаргаж учир зүггүй буугаар шүршиж өгөв. Үүнээс хойш нилээн удаан эхнэр хүүхдийг булаацалдаж зодолдоно. Тэгж байгаад бас сонирхолтой зодоон болно шүү. Хувцас хунараа урж ноцолдон цус нүж болтлоо зодолдож зодолдож нэг юм хорон санаатыг дарж авна. Учир кино учир гол дүрийн баатар болохоор ялж л таараа(Солонгос байсан бол үхээд дуусна) . За ийнхүү гол дүр маань эхнэр хүүхдээ аварч чадсан хойно цагдаагийн машин дохиогоо хангинуулсаар хамаг юм дууссан хойно ирнэ. Тэгээд л худлаа буу шиймдэм барьж гарч ирээд тусгайгийнхан нтр хүртэл гарч ирж далчиганана. Харин амьдралтай холбовол өөр. Мань 2 ноцолдож зодолдоо цус нүжээ ч гаргаагүй байтал 2 балмад этгээдийн энэхүү үйлдлийг хэрэгт дуртай нэгэн нь цагдаад мэдэгдсэн учир цагдаа нэр тэр дороо давхиад ирнэ. Ингэж нэг юм тэд аврагдана. Бас л өнөөх тусгайгийнхан энэ тэр нь гарч ирээд буу тулгаад бариад хохирогч мань эрийг эмнэлгийн машин руу оруулна. Гэтэл энэ хооронд аль хэдийн өнөөх хорон муу санаатан зугатаагаад алга болсон байлаа. Цагдаагийнхан дараа нь мянга хөөцөлдөөд барьж чадахгүй. Кинон дээр үргэлж баригдаад эсвэл үхээд дуусдаг ч үнэндээ бодит байдал дээр хэзээ ч баригдахгүй нь олон. Ийм л учраас хэрэг даймжирч газар авч иргэд амь нас эрүүл мэндээрээ үргэлж хохирдог. Цагдаа нар ажилаа хийж чаддаггүй гэдгийг хэлэх гэсэнгүй. Харин өөрсдийн хийх ажилдаа бид хайнга ханддаг. Эсвэл бүр хийж чаддаггүй учраас хэрэг газар авдаг. Киног бодит биш байдаг гэж муулах гэсэнгүй. Зүгээр л бодит амьдрал ямар байгааг хараасай гэж бичлээ. Нэгийг бодож хоёрыг тунгаана биз. Ерөнхийдөө ийм бүтэшгүй сэтгэхүй бидний олонхийх нь оюун ухаанд бат шингээстэй. Өөрөө бүтээж тун чадахгүй бол хэн нэг бөө лам номлогч нар ганц илбэдээд аргалаад өгнө гэж итгэдэг. Өөрөө хүчээрээ тэнцэхгүй бол хэн нэг таньдаг багш ганц дохиод л сургуульд оруулаад өгнө гэж сэтгэдэг. Өөрөө ажил хийж мөнгө олох юмсан гэж бодохгүйгээр шууд л "шуудайтай бөөн мөнгө газраас олох юмсан” эсвэл сугалаанд байр машин хожчих юм сан гэж мөрөөддөг. Зүгээр сууж байгаад ид шид биелэхийг хүлээдэг энэ муу зуршилыг арилгаж эсрэгээр өөрсдөө бүтээж хийдэг нийгмийг байгуулмаар байна. Бүх зүйлийг бодитоор харж сурцгаая!!!
| |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Нийтлэлийн ангилал
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |
Чат
Санал асуулга
Статистик
Нийт онлайн: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Календарь
Мэдээний ангилал