Нүүр » 2011 » 11-р сар » 16 » Нийгмийн ухамсар ба Улс орны хөгжил
4:32 PM
Нийгмийн ухамсар ба Улс орны хөгжил

1990-н оноос өмнө буюу Соцализмын үед их сонин хачин байсан гэж хөгшчүүл хууч хөөрнө. Харин одоо ч хачин сайхан болсон шүү!!! Ардчилсан нийгэмд амьдрах шиг сайхан зүйл байдаггүй юм байна гэж өвгөчүүл хажуугаас нь хошуу нэмнэ. Ардчилсан нийгэмд хэн ч хэний эрхийг зөрчиж чадахгүй. Гудамжинд талх идээд явж байгаа залууг хөөе чи наадхаа идэхээ боль гэвэл хариуд нь:Би ардчилсан нийгэмд амьдарч байна. Чамд огтхон ч хамаагүй гэх нь тодорхой. Үнэхээр сайхан юм. Би энэ оронд бусдын эрхийг зөрчихгүйгээр яаж ч байж болно. Жинхэнэ аз жаргал гэдэг чинь л энэ байх даа. Гэхдээ бид ардчилсан нийгмийг бүтээж чадсан ч сайхан улсыг цогцлоож чадсан уу? Яагаад бид газар нутаг томтой бахархах сайхан түүхтэй улс байж Америк ОХУ  Хятад Япон Солонгосын түвшинд хүрч чадахгүй байна. За бусад улс шиг биш юм аа гэхэд яагаад доод зэргийн Эрээний түвшинд очиж чадахгүй байна.
 Бидний яриад байдаг баруун Европ, Америк одоогийн хөгжил, хүмүүсийн зан төлөвшил ёс суртахууныг олж авах гэж их хүч хөдөлмөрийг зарцуулан барин байж 200-400 жилийг туулжээ. Тэдний санаачилсан тэхник технологи, үйлдвэрлэлээс санаа авч цааш нь өөрсдийн санаагаараа улсаа хөгжүүлсэн Япон, Солонгос нь даруй 60-100 жилийн хөлс хөдөлмөрөөр гарган дэлхийд дурсагдах "баян” болж чадсан ба зарим талаар Америкаас ч илүү гарна. Баялагийг бүтээж байхдаа нийгмийн хувьд ч хамгийн сайн "зөв” тогтолцоог бүрдүүлсэн хэрэг. Тэд бидний туулсан замыг бүгдийг тун хялбархаан давчихсан. Утааг хэд 3-н жил толгойгоо гасалгаад л алга болгочихсон. Ямартай ч манай улс шиг онцгой байдалд хүртлээ доройтоогүй. Ганц утаа ч гэлтгүй ер нь манай орон бүх юмаараа доройтоод байгаан биш үү? Хаа сайгүй ямар ч эрхэлсэн мэргэжилгүй хүнийг биш архийг нөхрөө болгосон хүн хогнууд хэвтэнэ. Тэдэнд өөрсдийгөө аваад явчих ухамсар чадал байхгүй. Тэд бидний хажууд өчүүхэн харагдаж байгаа ч бид харин бусад улсуудын хажууд түүнээс ч өчүүхэн байна. Баялагтай улс гэж ярьсаар хамаг байгалийн баялагаа бусад улсуудад ухуулаад дуусч байна. Үүний хариуд бидэнд юу үлдсэн юм бэ? Зуны халуунд нүүр нүдгүй үсчих говийн шороо юу? Говийн халууныг дардаг байсан шиврээ бороо хаачив. Бурууг нь мэдэж байгаа ч хэн ч үүнийг болиулж чадахгүй нь туйлын харамсалтай. Ухамсарын доройтол хэдийнээ Монгол улсыг минь бүрхжээ.
  Ер нь нийгэм улс хоёрыг юу доройтуулаад байна гэхээр бүгд л уухайн тас өнөөх 76-г дурьдана. Тэгээд л синдром нь хөдөлж засгийн газрын гадаа огцор тар гээд суулт зарлана. Тэд үнэхээр муу хүмүүс байж болно. Гэхдээ тэднийг огцрууллаа гээд юу өөрчлөгдөх юм бэ? Муу хүмүүс огцорч ахиад л муу хүмүүс гарч ирээд байгаа нь үнэн. Үүний тулд бид ухамсартай байж бид л өөрчилөх ёстой. Нийгмийг доройтуулаад байгаа гол хүчин зүйл нь бид өөрсдөө. Ухамсарын доройтолд орсон улсуудаас доройтсон улсууд гарч ирнэ үү гэхээс цоо шинэ хүн гарч ирнэ гэж бараг үгүй. Бид өөрсдөө л өөрчлөгдөж байж нийгмийг өөрчилж улсаа шинээр цогцлоож чадах биш үү? Улс орныг бохирдуулж буй утааг багасга Багасга Багасга гээд мянга орилоод нэмэргүй. Багасга гэж засгийн газрын гадаа суулт зарлаж байхаар тэр хооронд утааг багасгах шинэ санааг сэдээд засгийн газарт хүсэлт гаргавал илүү дээр болов уу?
Төр засаг л муу муухай бүхэнд буруутаж, өндөг помидор шидүүлж хараалгаж байхдаа таарсан юм гэж үү? Төр засаг л долоон буудлын Дондогийг архичин болгосон гэж үү? Төр засаг л хамгийн муу ажиллаад, ард түмэн хөлсөө дуслуулаад ч баян болж чадахгүй байгаа гэж үү? Үгүй дээ үнэндээ эмч нар ч муу онош тавьж хүний амьдраллыг орвонгоор нь эргүүлдэг, цагдаа нар ч хэрэг илрүүлэхдээ нэн тааруу учраас хэрэг газар аваад байгаа, багш нар ч хичээлээ олигтой заадаггүй учраас сайн боловсон хүчин гарахгүй байна, сэтгүүлч нар ч утгатай утгагүй солиордог. Товчхондоо бид бүгдээрээ л муу ажиллаж байна. Тийм байж үүнийгээ үргэлж төр лүүгээ чихэх нь утгагүй юм. Өөрсдийн дураар шийдвэрээ гаргаж, өөрсдийн үгээ чөлөөтэй хэлж, өөрсдийн идэх хоол хүнсээ өөрсдөө бэлдэж, өөрсдийн амьдрах газар байр орон сууцаа өөрсдөө барьж, өөрсдийн бодлогоор улсаа хөгжүүлж эхлээд хорьхон жил өнгөрч байгаа хойно арга ч үгүй шүү дээ. Бизнес хийж сураад хорин жил болж байгаатай адилаар ардчилсан төр засгийн ажилд ч бас хорьхон жилийн туршлага бий. Алдаа оноо байлгүй яахав дээ, гэхдээ тэр нь бид бүгдийн л алдаа, бас бид бүгдийн хохь. Бид өөрсдөндөө арчаатай байгаад байвал нийгэм өөрөө биднийг дагана.
 Түрүүнд хэлсэнчлэн хог утаа архичид гэх зэрэг хүчин зүйлүүд нийгмийг доройтуулахад хүргэдэг гэсэн. Гэтэл үүнийг хэн үүсгэдэг вэ? Төр үүнийг үүсгээд байна гэж хэн ч хэлэхгүй. Төр арчаагүй байгаа ч бид тэднээс дор байгаа болохоор л архидалт нийгмийг хамарч 8 настай балчираас 80 настай буурал хүртэл архинд донтоод байгаа хэрэг. Ард түмний дунд утааг багасгах санаа гаргачих ухаантай залуус байхгүй болохоор хүн бүрийн уушиг тамхичний уушигнаас дор байгаад байгаа юм. Чингисийн үр төл гэж өөрсдийгөө дуудах монголчууд бидний дунд хог таривал улс орон бохирдоно гэдгийг ухамсарчилах сэхээтэй хүн алга учраас л Улаанбаатар минь хогийн цэгнээс дор болоод байгаа юм шүү дээ. Манайхан ямар ч юмыг хууль дүрмээр нь биш, "амар аргаар” нь хийдэг. Тоогоо бодож чадахгүй байвал номноос жишээ бодлого харалгүй хүнээс хуулдаг. Наадмаар насаараа барилдаад начин авч чадахгүй бол нутгийн ахтай ярьж байгаад тавын таваанд амлуулж начин болно. Иймэрхүү жижиг зүйлсээр л нийгмийг доройтуулж бие биенийгээ муулж уралцаад байгаа хэрэг. Нийгмийн ухамсар ямар хэмжээнд байна түүнээс улс орны хөгжил хамаардаг. Тэгэхдээ манай нийгэмд олон сайхан сэхээтэн улсууд байгаа ч нийгмийн масс нь доройтсон талдаа хүндэрсэн учраас сэхээтнүүд нь хомрогонд нь яваад байгаа юм. Гадаадын шоронгоос бусад газар нь яагаад намхан хайс хашаа хийсэн байдгийг мэдэх үү? Тэд зүлэг мод буттай газрыг төдийлөн хайс хашаагаар хамгаалсан харагддаггүй. Учир нь тухайн улсын нийгмийн ухамсар өндөр түвшинд учраас хэн ч хэзээ ч тэр зүлгэн дээр дэвсэлж тайрч тасдахгүй. Манай монгол шиг ард түмнээсээ айгаад том том хайс хашаа барьсан улс харсан уу? "Би чамд хайртай” кинон дээр "Та нар шиг юмнуудаас болж зүлэгний хайс биш малын хашаа барьж байна” гэж орилдог. Нээрээ ч үнэн үг юм уу даа. Тэд зүлгийг нь тайрч тасдаад байгаа хойно малын хашаа шиг юм барих нь аргагүй биз.
 Ер нь өөрийн улсаа нийгмийн доройтолд орсныг ард түмэн мэдэж байгаа. Хийж бүтээсэн зүйл нь бусад улсынхаас бага гэдгийг ч бид мэддэг. Гэхдээ хийж бүтээгээгүй гээд хөгжилгүй болсон гэсэн үг биш. Хийж бүтээгээгүй байна гэдэг ахиад хийх зүйл зөндөө байна үүнийг заавал хийх ёстой гэдгийг сануулдаг.
  Доройтсон нийгмийн ухамсар, Эрээний хэмжээнд ч хүрээгүй улс орны хөгжлийг бид өөрсдөө л өөрчилнө. Үүнээс гарах олон арга замыг бид өөрсдөө л гаргаж ирнэ. Төр засгийг харах цаг нь одоо бишээ тэр цаг өнгөрсөн. Харин одоо залуус бидний өөрсдөө бүтээх цаг нь иржээ...
    Доройтсон нийгэм хөгжөөгүй улс орон гэсэн 2 нэрнээс салах цаг нь ирсэн юм бишүү хүүхэд залуусаа...
Ангилал: Нийгэм | Уншсан: 1526 | Нийтлэсэн: Ганбаа | Үнэлгээ: 3.0/1
Нийт сэтгэгдэл: 1
tselmeg | Сэтгэгдэл № 1 | Огноо: 2011-11-23

sain saikhan bichjee

Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
Чат
Санал асуулга
Миний нийтлэлүүдэд үнэлгээ өгнө үү?
Нийт хариулт: 33
Статистик

Нийт онлайн: 7
Зочин: 7
Гишүүн: 0
Нэвтрэх
Календарь
«  11-р сар 2011  »
Ня Да Мя Лха Пү Ба Бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930