Нүүр » 2012 » 3-р сар » 14

Ажил хаялт

Багш нар маань оны өмнө нэг ажил хаяж үзсэн. Ажилдаа орохгүй байхаар нь цалинг нь нэмнэ гэж баахан худлаа шаасан. Түүнд нь манай муубагш нар болон өнөөх толгойлогч ҮЭХ-ы С.Ганбаатар нар нь итгээд өнгөрсөн. Гэтэл саяхнаас багш нар ажил хаялаа гэж төр засгаа дарамталсан. Төр засаг нь айгаад цалинг нь нэмэхээр болсон. Үнэхээр хачин ч асуудал юм уу? даа. Нэг нь сүрдүүлж ажил хаядаг. Өнөөх нь айгаад цалинг нь нэмдэг. Хэрэв ингэж болдог бол бүх мэргэжилтэнгүүд ажил хаяаад төрийн ордны гадаа жагсаад цалин нэхэх сэн. Арай ч ийм зоргоороо байж болох ч юм уу? Гүү ч юм уу?. Багш нар ажил хаяж байгаатай холбоотойгоор нэг их мораль ярьдаг хүмүүс ТВ-ээр дүүрэв. Багш нар хувиа бодож болохгүй л гэнэ. Үүргээ ухамсарлах ёстой л гэнэ. Түмний олон хүүхдийг хохироож болохгүй л гэнэ. Шавь нартаа буруу үлгэр үзүүлж байна ч гэх шиг. Олон мянган сурагчдаасаа ичих хэрэгтэй ч гэх шиг. Зарим төрчингүүд, хэрэв багш нарын цалинг нэмбэл шууд инфляци гэж мэдэмхийрэв. Өөрсдөө төсвөө өчнөөн алдагдалтай, хэт аварга баталчихаад, бэлэн мөнгөний олон амлалтаа төсөвт суулгачихаад инфляцийг нэг оронтой тоонд барина гэж ичих ч үгүй худлаа бурж байснаа, багш нарын цалин нэмэх асуудал яригдмагц инфляцаар айлгаж байна. Инфляцийн бурууг шууд багш нарт тохох гээд бэлдэж байна.
Цааш унших · Хэзээ: 2011-09-06 · Сэтгэгдэл: 0 · Нэмсэн: Ганбаа
Чат
Санал асуулга
Миний нийтлэлүүдэд үнэлгээ өгнө үү?
Нийт хариулт: 33
Статистик

Нийт онлайн: 2
Зочин: 2
Гишүүн: 0
Нэвтрэх
Календарь
«  3-р сар 2012  »
Ня Да Мя Лха Пү Ба Бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031