Нүүр » 2012 » 3-р сар » 01

Өөрийгөө бодох-Хамт олныг бодох

Хүүхдүүдийг бага байхаас нь л нэг үзлийг заан сургадаг. Чи хамт олны дунд орж явах ёстой, битгийх хувиа бодоорой, хамт олныхоо төлөө зүтгэж яваарай, бусдыг дагаж яваарай гээд олон янзын үгээр толгойг нь цэнэглэнэ. Багаас нь л аав ээж, багш сурган хүмүүжүүлэгчид нь ингэж зааж сургаж байгаа учир хүүхэд хамт олонч үзэлтэн болж төлөвших нь аргагүй. Үнэхээр бид өдийг хүртэл хамт олонч үзлийг хамгийн зөв үзэл, өөрийгөө бодох үзлийг муу үзэл гэж ойлгож явжээ. Монголчуудын ихэнхи хувь нь хамт олонч үзлийг зөвтгөдөг. Айн Рэнд зохиолчийн Эх сурвалж романыг уншсан хүмүүсээс бусад нь индуадилизм (өөрийгөө бодох үзэл)-ийг эсэргүүцдэг гэж хэлж болно. Өөрийгөө боддог, хувиа хичээдэг хүн гэхээр л бид муу муухай хүнийг төсөөлдөг. 
 Бидний өмнө хойч үед хамт олонч үзлийн бодит жишээ болсон Данко мэтийн улсуудыг мэднэ. Бусдын төлөө зүрхээ сугалж замыг нь гэрэлтүүлж өгдөг. Өөрийгөө огоорч бусдыг аварсан учир тэр бидэнд үлгэр дууриалал болж байлаа.
Цааш унших · Хэзээ: 2011-09-06 · Сэтгэгдэл: 0 · Нэмсэн: Ганбаа
Чат
Санал асуулга
Миний нийтлэлүүдэд үнэлгээ өгнө үү?
Нийт хариулт: 33
Статистик

Нийт онлайн: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх
Календарь
«  3-р сар 2012  »
Ня Да Мя Лха Пү Ба Бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031