Нүүр » 2012 » 7-р сар » 15

Хятадыг зөв үзэн ядмаар байна!!!

Монгол гүрэн эрт дээр үеэс л Хятадыгаа үзэн ядаад заншил шахуу болгочихсон. Миний хайртай өвөг дээдсийг дээрэлхсэн, муусайн хужаа нарыг одоо бут цохих цаг нь болсон гэж фэйсбүүк твиттэрээр дөвчигнөцгөөнө. Монголын эсрэг үеийн үед тэмцэж байсан улс бол Манж болон Хятад угсааны улсууд. Тийм  ч учраас Монголчууд маань дургүй байдаг биз. Хар багаас нь л хүүхдэд Хятадууд бол энэ дэлхий дээр байдаг хамгийн муу улс, хорон санаатай, бараг л чөтгөрүүд хүн дүрд хувилаад суучихсан гэх мэтээр сурталчилж муу бодлыг тархинд нь суулгачихдаг. Хятад гэхээр л муу хүн толгойд нь бууна. Дээр нь Монголын баялагийг ачиж авч яваад Монгол иргэдийг зодоод байгаа хойно яалтай ч билээ. Гэхдээ яг бодитоор хараад үзвэл Хятадууд тэрбум гариу хүнтэй учраас тэнд өчнөөн төчнөөн муу сайн хүмүүс байгаа. Монгол хоёрхон саяуулаа хэрнээ улсыг маань бариж идээд байгаа муучуул маш их байхад хоёр тэрбус шахуу хүн дотор ямар их байхыг төсөөлөөд үз дээ. Сайчуул нь нутаг орноо хөгжүүлж, хятадын газар нутагтаа ажиллаж хөдөлмөрлөнө. Харин муучуул нь нутагтаа ч ажиллах боломжгүй болж хойд хөрш Монгол руугаа дүрвэж эхэлдэг. Тэдгээр муучуул нь орж ирж Монголд хэрэг төвөг тариж эхлэнэ.
Цааш унших · Хэзээ: 2011-09-06 · Сэтгэгдэл: 0 · Нэмсэн: Ганбаа
Чат
Санал асуулга
Миний нийтлэлүүдэд үнэлгээ өгнө үү?
Нийт хариулт: 33
Статистик

Нийт онлайн: 4
Зочин: 4
Гишүүн: 0
Нэвтрэх
Календарь
«  7-р сар 2012  »
Ня Да Мя Лха Пү Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031