Нүүр » 2011 11-р сар 17 » Тав дахь улирал
8:46 PM Тав дахь улирал | |
![]() ![]() ![]() ![]() Саяхан л халуу шатаад нүүр борлоод зуны халуунд арьсаа түлэх шахан гадуур гүйж байсан сан. Гэтэл нэг л мэдэхэд навч шарлаад одоо тэгэл хүүе хаая гэхийн завдалгүй цас орчих юмаа. Байгалийн үзэгдэл ямар өмнө нь сануулга өгдөг биш дээ. Өө бас буруу яарьцан уу? Борооны өмнө шороо гэж нэг үг бас байгаан байна. Гэхдээ хүнээр хэлүүлэлтгүй 5-н улирал байдгийг би мэднээ. За ингэж хэлэнгүүт л манай багийн нөхдүүд учир зүггүй 4 байдаг гээд хашигарана даа. Үгүй ээ та нар буруу бодож байна. Намар хавар зун өвөл гээд 4-н улирал дээр нэмэгдээд нэгэн улирал бий. Тэр бол хүмүүс бидний сэтгэл. Байгаль дэлхийн 4-н улирал байнга солигдож хүйтэрч дулаарч хувьсан өөрчлигдөж байдаг. Нэг ёсондоо тогтсон нэг хэв маяг байдаггүй. Хүний сэтгэл үүнтэй яг ижил. Уурлана, бухимдана, баярлана, уйлна, инээнэ гээд зөндөө сэтгэл хөдлөлтэй. Өөрөөр хэлбэл уурлах нь шуурга мэт, баярлах нь дулаарах мэт, уйлах нь бороо орох мэт, инээх нь тэнгэр цэлмэх мэт гээд бүгд өөр хорондоо ижил юм. Ийм л учраас хүний сэтгэлийг тав дахь улирал гэж нэрийддэг. Ер нь бодоод байхад 5 дахь улирал гэж хүний сэтгэл биш ч юм шиг. Харин хүний сэтгэл өөрөө байгаль ертөнц. Сэтгэл хэмээх байгалийн улиралууд нь уйлах, инээх, баярлах гуних юм уу даа. За ингээд нухчилаад аваад үзээд байвал уйлах дотроо ч улирал болоод задрах боломжтой ч байж мэдэх юм. Шинэ үеийн нэг хошин шог байдаг даа. Уул руу өгсөх зам дотроо 2 салаа замтай. Тэгээд түүнээсээ дамжиад зөндөө салаа зам болоод цаашлаад байдаг шиг энэ улирал ч бас салаалах юм байна. Ямарай ч хүний сэтгэлийг баттай тав дахь улирал гэж хэлж болохгүй гэдгийг ойлголоо. Харин тав дахь улирал гэдэг өөрөө бидний сэтгэл эс бөгөөс тэр 5 дахь улирал нь хүний сэтгэл дотор орших ямар нэгэн сэтгэл хөдлөл юм. 5 дахь улирал гэсэн бүлэг ухагдахууныг томоор авч үзэхийг хүссэнгүй. Хүний сэтгэл хөдлөлийг аль болох бага авч үзэж байх тусам илүү сонирхолтой бус уу? | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Нийтлэлийн ангилал
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |
Чат
Санал асуулга
Статистик
Нийт онлайн: 7
Зочин: 7
Гишүүн: 0
Календарь
Мэдээний ангилал