Нүүр » 2011 11-р сар 12 » Төмөр хавх
1:06 PM Төмөр хавх | |
Өөрийн бодол өөрийн л байх ёстой... Ийм д өөрийн санаанаас гарсан бүхнийг буулгаж байх ёстой. Өчүүхэн муу өгүүллэгийг минь хүлээн авна уу? Төмөр хавх өгүүллэг /Э.Ганбаатар/ Шалан доор байх бүхэл бүтэн нэгэн овог аймаг. Аз жаргал хайраар дүүрэн олон гэр бүлүүд. Бие биенийгээ мөнхийн хайраар хайрлаж байгаа эгэл жирийн хулганууд. Энэ их хайр шалан доор нь байгааг үл анзаарах Батын гэр бүл. Ёстой л бие биендээ таарсан ч юм даа. Муу муудаа дээрэлхүү гэж хулганууд баячуулын байшингийн шалан дор амьдрахгүй хэрнээ очиж очиж тааруу амьдралтай Батын шалан доор хэдэн зуугаараа байрлана. Орой болгон шалан доор нь чимээ гарахыг Бат мэдэж байдаг ч тэр олон хулгана байгаа гэдгийг яаж мэдхэв. Хулганууд ч гэсэн овог аймагтай. Овог л юм хойно ахлагчтай. Ахлагч дандаа амтатны дээдийг хүртэнэ. Харин эрх мэдэлгүй хулганууд түүний үлдээсэн үйрмэгхэнээр хооллоно. Хооллоно ч гэж дээ... Гэр бүлийнхээ гишүүдтэйгээ хуваасаар байтал нүдэнд үл харагдах л юм болж хувирна даа. Ахлагчийн хүү бол бүр даварцан нөхөр бий. Түүнд хууль үйлчлэнэ гэж ер үгүй. Ёстой хүнээр бол нөгөө аймар аймар утас барьдаг бас хувийн өндөр төлбөртэй сургуульд сурдаг том том тогоо шиг гэдэстэй баячуулын бацаан шиг л нөхөр бий дээ. Хулганууд хаяадаа маш буруу буруу зүйл хийж хулганы ахлагчдаа зодуулж нас барна. За яахав дээ. Бас л хүмүүсийн дунд байдаг л асуудал. Уул нь хүний амь настай холбоотой ч ямар бид ойшоодог биш. Тэгэхдээ хэрэг хийхгүй захирагчийн үгээр байгаад байвал ял шийтгэлээс холуур өнгөрнө. Үхэл гэдгийг бол мэдрэхгүй шүү дээ. Харин хулгануудад захирагчаас илүү аймар зүйл бол хавх. Ёстой тас тас хийгээд л тэднийг нэг нэгээр нь амийг нь таслана шүү дээ. Гэвч хулганууд дэндүү гэнэн. Хөгшин хулганууд нь арай их оймс илээсэн юм гэсэндээ хавханд байгаа талхны хэлтэрхийнээс болж амиа өгөхгүй ээ. Харин залуу хулганууд хавх гэж юу байдгийг мэдэхгүй учраас талхны хэлтэрхий рүү очоод тас тас авхуулна шүү дээ. Захирагчийн хүү бол хүн чанаргүй нөхөр. Хүү хоолонд явахдаа найзуудаа дагуулж явна. Хулгана юм байж бас нохой санаа гаргана гэж жигтэйхэн. Эртээд захирагчийн хүү Дулмаа хулганы ганц хүүг дагуулж өдрийн хоолонд гарсан. Тэгтэл захирагчийн хүү яасан гээч. Замд нь нэг талхны хэлтэрхий төмрөн дээр зоолттой байж байв. Дулмаагийн хүүгийн гэнэнг яанааа. Хөөрхий зайлуул. Захирагчийн хүү нөгөөтөхдөө тэрийг аваад ир гэж тушаал өглөө. Дулмаагийн хүү тэнэг юм шиг очоод талхны хэлтэрхийгээс бариад авдаг байгаа. Тэгээд яахав дээ шууд л өнөөх аймшигтай төмөр хавх чинь Дулмаагийн ганц хүүгийн толгойг тас татаж байгаа юм. Харин захирагчийн хүү тоосон ч шинжгүй хавхнаас мултарсан талхны хэлтэрхийг аваад Дулмаагийн бор хүү лүү нэг ширтэж харснаа гэрийн зүг хатирч одлоо. Үнэхээр хүн чанаргүй хог юм даа. Тэгэхдээ бас болоогүй. Үүнээс хойш бүхэл бүтэн 30 талхны ирмэгийг захирагчийн хүү олж идсэн байгаа юм. Тэгэхээр түүний тоогоор золиос их гарна. 30н талхны ирмэг гэхээр 30 аав ээжийн сайхан хулганууд золиос болжээ. Бат 30-н удаа хавх тавихад бүгдэнд нь хулгана орсон. Бат гэрээ хулганы үүр болсныг эрх биш гадарлаж л байлаа. Ийм учраас даазтай нэг хавх тавихаар шийджээ. За ямар хавх гэдэг нь сүүлд тодорхой болно. Нэг өдөр захирагчийн даварсан шар хулгана ахиад идэш олж идэхээр шалны жижиг нүхээр чихэн байж гарч ирлээ. Энэ удаад харин ганцаар хооллох шинжтэй. Тэгээд эргэн тойрноо сайн шиншилж шиншилж хамар сэтлэм сайхан талхны үнэр олж үнэрлэв. За хаана байна гэж ийш тийш харж байтал гал тогооны өрөөний хулдаасан дээр ямар ч төмрөнд зоогдоогүй эрх чөлөөтэй талхны хэлтэрхий хэвтэж байлаа. Нүсэр том түүний толгойноос том байсан нь хүүгийн арааны шүлсийг ёстой л асгаруулж байлаа. Хурдан шогшсоор талхын ирмэгээс барих гэтэл нэг зүйл толгойг чангаас чанга цохив. Манарч манарч нүдээ нээн хартал ширээн доор хэвтэж байлаа. Гайхан нүдээ нээн хартал хулдаасны өнгөтэй ижил өнгийн хавх аавынх нь хүзүүг тас татсан байв. Хулгана хүүгийн нүдэнд нулимс цийлэгнэн байлаа. Аав нь нарийхан чихарсан хоолойгоор гүй хүү минь гэрийн зүг гүй гэж шивнэлээ. Хулгана уйлан барин гэрийн зүг одлоо. Гэтэл аль хэдийн түүний мөрөөр хулгана агнагч орсон байжээ. Батын захиалсан хулгана устгагч түүний гэрийг түйвээсэн байлаа. Энд тэндгүй хамаатан садан найзуудынх нь цогцос хэвтэнэ. Хулгана буцаж гүйн аав дээрээ очиход хэдийнээ аав нь тэнгэрийн оронд очсон байлаа. Хулгана хийсэн нүглийнхээ үйлийг амсч байгаагаа сая л олж мэдлээ. Аавынх нь сарвуундаа атгасан талхны ирмэг ямар их сэтгэл шингэснийг хараад нулимсаа арчин талхны ирмэгийн аван хар хурдаараа зугтан одлоо. Хаалгаар гарахын алданд томоо том галын дэгээ захирагчийн хүүгийн гэдсэн дундуур хүй татан өнгөрөв. Талхны ирмэг түүний сарвуугаас салж хэдэн талд зөөлөн зөөлөн ойн хаалганы босгыг мөргөн унав. Хулгана сүүлийн удаа захирагч аавынхаа царайг төсөөлөөд өчүүхэн жижиг нүднээсээ том том нулимс унаган хорвоогоос халив.... 2011.11.12 Э.Ганбаатар Бид өдөр тутамдаа ямар нэгэн зүйл үйлдэж байдаг. Харин бид сайн зүйл хийж байна уу? Муу зүйл хийж байна уу? гэдгээ төдийлөн анзаардаггүй. Хүмүүс ээ!!! Хийсэн үйл болгоны чинь хариу эргэж ирдэг юм. Сайн зүйл хийвэл үйлийн үр чинь сайнаар л эргэж ирнэ. Муу зүйл хийвэл тухайн үйлийг хэд дахин нугалсантай ижил хариу чамд ирнэ. Үйлийн үр гэдэг ямар зүйл болохыг өөрийн бичсэн Төмөр хавх өгүүллэгээр жишээ авч ойлгуулахыг хичээлээ. Хулганууд ийм байдаг бил үү? гэж бодох хэрэггүй. Зөвхөн өөр дээрээ жишээ авч бодож тунгаа. Үйлийн үрийг та сайнаар тарина уу? муугаар тарина уу? өөрөө л мэд. Гэхдээ үр тариагаа яаж тарина түүний чинь үр дүн ургаж дууссаны дараа гарахыш санаарай. Өчүүхэн муу өгүүллэгийг минь хүлээн авсан та бүхэндээ баярлалаа.... | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Нийтлэлийн ангилал
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |
Чат
Санал асуулга
Статистик
Нийт онлайн: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Календарь
Мэдээний ангилал