Нүүр » 2011 » 11-р сар » 23 » Салж унах гэж байгаа амбаар минь
5:08 PM
Салж унах гэж байгаа амбаар минь

Утаа, хог, Оюутолгой ,Тавантолгой, Засгийн газар, байгаль орчин гээд толгой өвдгөсөн энэ асуудлаас түр салмаар байна. Арай өөр жишээг иш татаж шүүмжилэх үү? Угаас хаа сайгүй хог утаа 76 гэж хашгираад үр дүнд хүрэхгүй байхад  би энд нээрвээ барж уурлан уцаарлан нийтлэл бичих хэрэг байна гэж үү? Харин үүнээс жаахан сонирхолтой салбарыг авч алдаа дутагдалыг нь хэлэх үү? Өдөр дутам биднийг утаан дундуур авч давхиж тус хүргэдэг муу автобусныхаа талаар чалчидаг юм билүү?
Өглөө босоод хичээлийн цаг тулцан байгааг хараад цай ундаа ч уулгүйгээр худлаа үнэн хувцас нэртэй даавуугаа биен дээрээ өлгөчөөд элбэг дээл шиг том куртикээ углаад цахилгаан нь барихаа больсон авдар шиг муу цүнхээ бариад амандаа нэг талх чихээд л автобусны буудал руу гаа гүйж өгнө. За буудал дээр яг очихын даваан дээр муу салж унах гэж байгаа ЭМСИД-ийн амбаар давхиад яваад өгнө. Араас нь арай нэг автобус царайтай нэг төмөр уралдаад л давхих юм. Өө муу 2 балай чинь яаж байна даа гээд араас нь хашгиран гүйж үзлээ. Өө энэ муу бацааныг автобусанд суулгасан ч яалаа байсан ч яалаа...  мөнгөө өгөхгүй л биз гээд 2-уулаа давхиад одно доо. Дотроо хэдэн хараал урсгачаад л цааш алхана шүү дээ. Маргааш нь арай эрт гарж үзлээ. Ахиад л нөгөө муу Улиастайн 2 ямбий уралдаад давхид өгч байгаам даа. Бүр дараа нь хашраад гэртээ баахан сууж байгаад гэнэт давхиж гараад нөгөө муу амбаарыг чинь гэнэдүүлэх гэж үзсэээн. Бас л бүтэлгүй. Ахиад л автобусны бөгс хараад хоцорлоо. Одоо яаая гэхэв дээ дараагийн муу амбаарыг л хүлээхээс. Ардаас нь 42-ийн салж унах гэж байгаа цэнхэр автобуснууд ар араасаа уралдан булан тойроод гарч ирнэ дээ. Яг л ээждээ гүйгээд ирж байгаа хүүхэд шиг над руу хар эрчээрээ давхиж ирж байгаан. Ээ хөөрхий гээд амбаарны хаалга онгоймогц үеийн бацаануудтайгаа уралдан автобус руу чихнэ. Оронгуут хэдэн талаас аймар аймар захын авгай нар наашаа муухай муухай цэхэлзээд л эндээс ч нэг бөгсөөрөө түлхээд тэндээс ч нэг гараараа түлхээд ардаас ч кондуктор зулгаагаад доор ч нэг хөл дээр гишгээд, ёстой л энэхэн хугацаанд энэ хорвоогийн бүх хүмүүсийг хараамаар санагдана шүү дээ. За тэгээд нөгөө бүдүүн кондуктор хэдэн хүмүүсийн дундуур чихэн чихэн нааш тэмүүлнэ. Ойртох тусам тамын элчтэй уулзах гэж байгаа юм шиг санагдаад л... Ирэнгүүтээ л мөнгө өгөхийн завдалгүй
хөөш чи мөнгөө өгөөч гээд сэгсрэнэ гэж яанааа. Ёстой бүдүүлэг. Уур хүргээд байвал хаяадаа өөдөөс нь хэд гурван үг хэлнэ ээ бас цаад чинь. Мөнгөө өгөх гэж л байна шт. Тэгээд ч би ардчилсан нийгэмд амьдарч байна энэ тэр гээд хуцаж өгнө шүү дээ би ч. Бараг л би Элбэгдоржийн хүү шүү гэхээ алддаг. Ааа тэгээд тэр их хүнийг чихиж яаваа автобусны жолооч өөрийгөө ерөнхийлөгчийн жолооч хийж байгаа мэтээр төсөөлдөг юм уу? хаашайн. Байж байгаад л аймар аймар тооромзлоод зүрх авах гээд байдаг нь л аймар. За тэр ч яахав. Би байнга явдаг учраас сурсан дассан. Тэгээд энэ муу амбаарны цонх шил нь дугарана гэж хэрэг байхгүй. Чат пат гээд л салж унах гэж байгаа чанга чанга дуу гаргаад л давхиж өгнө. Нэг өдөр салаад уначихсан зүгээр нэг машины хөдөлгүүр давхиж байхад гайхахааргүй л юм байна лээ. Автобусны цантсан цонхоор бас хотынхоо хөгжил цэцэгжилтийг харах гэж оролдоно. Зам руу харангуут нөгөө том том дарга нар чинь зам хаагаад том том Ланд Крүйзэр нтрээ унацан давхиж байна. Тэгэхэд мань хэд нь энд замын түгжрээн дунд амбааран дотор давхиж байх. Бие биендээ таарсан ч бол доо.
 За тэгээд энэ солонгосоос орж ирдэг төмрийн хаягдлууд орж ирэхээ болиод автобус дүрстэй юм орж ирээд байвал бидэнд л тухтай юм даа. Хааны зэрэгтэй биш юм аа гэхэд үлдсэн амьдралаа сайхан өнгөрөөчих юм сан. Ламборжин Ланд нтртээр нь биш юмаа гэхэд амбаараас арай өөр бас төмрийн сэгнээс арай ялгагдах юмаар зорчдог болох юм сан.


Ангилал: Хошин нийтлэл | Уншсан: 636 | Нийтлэсэн: Ганбаа | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
bak | Сэтгэгдэл № 1 | Огноо: 2011-11-26

unen shan bolj taalagdaj bn uenenshdee bidnii amidral.ymar bhidnii amidral shan bgaa bish.

Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
Чат
Санал асуулга
Миний нийтлэлүүдэд үнэлгээ өгнө үү?
Нийт хариулт: 33
Статистик

Нийт онлайн: 7
Зочин: 7
Гишүүн: 0
Нэвтрэх
Календарь
«  11-р сар 2011  »
Ня Да Мя Лха Пү Ба Бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930