Нүүр » 2011 9-сар 30 » Монголын хөлбөмбөг яавал хөгжих вэ?
7:00 PM Монголын хөлбөмбөг яавал хөгжих вэ? | |
Монголын дасгалжуулагчид ямар түвшинд байгааг тэд өөрсдөө эс мэднэ. Тэмцээн уралдаанд түрүүлээд ирэхээр өөрсдийгөө маш сайн байгаа гэж үзнэ. Гэвч бодитоор харвал үгүй. Монголд үнэндээ хувилбар бэлдүүлэх байтугай мэддэг дасгалжуулагч гэж ч байхгүй. Өгч байгаа зөвөлгөө нь яг л нэг хэвийн. Гараад хожно шүү маш чухал тэмцээн шүү байраа сайн авч тоглоорой хойно алдаа гаргаж болохгүй боломж гарвал цохино шүү гээд тэнэг хүний ч гэсэн мэдэх зүйлийг хэлээд гаргана. Тэд талбай дээр гараад хэргээс хойноо алдаа гаргаж байраа хаяж явч боломж гараад байхад цохихгүй зөрүүдэлж багаа хожигдуулах хүн гэж байхгүй. Хүний мэдээжийн хийж чадах зүйлүүдийг л заана. Тэгэхээс хувилбар үндсэн техник заана гэвэл тэд чадахгүй. Булангийн цохилт болон чөлөөт цохилтоос монголын шигшээ баг хувилбар хийх нь тун цөөн. Хэрэв дасгалжуулагч нар нь заагаад бэлтгэл дээр ингэ тэг гээд сайн ззаагаад өгвөл тэд хийж чадна. Тамирчдыг талбайд гарсны дараа загнадаггүй дасгалжуулагч монголд ховор. Загнаж болно л доо. Гэвч огт үр дүнгүй зүйл хэлнэ. Ямар нэгэн тоглогч гоолын момент алдвал хүүе чи цохиочээ яагаад алдачваа гээд загнана. Дараа нь тиймэрхүү байдал ахиж гарч ирээд тухайн тамирчин цохиод алдчихвал дамжуулаач гээд загнана. Тэгж хэллээ гээд тэр тамирчинд сайн сургамж болохгүй. Нэг ийм үг байдаг: Нисгэж сургах биш харин яаж нисэхийг нь зааж өг гэж. Гадаадад яаж нисэхийг нь зааж өгдөг бол монголд нисгэж сургах гээд үзэж өгнө. Тухайн тамирчин яаж хийхээ олж мэдэхгүй л бол яаж хүчээр сайн заагад сайн сурахгүй. Яаж хийх аргыг нь л сурж байж хийж чадна. Бид монголын хөлбөмбөгийг хаана явж байна гэдгийн олж харахгүй байна. Шүүмжлүүлж сураагүй хүн хөгжиж чаддаггүй гэж би боддог. Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагчид шүүмжлэлийг сонсож тусгаж авч чадсан бол монголын хөлбөмбөгийг хөгжүүлж чадахгүй юм аа гэхэд тэд ядахдаа өөрсдийгөө хаана яваад байгааг олж харах байлгүй. Хөгжиж байна уу эс хөгжиж байна уу гэдгийг олж харсан хүн тун цөөхөн. Монголын үзэгчид хүртэл үүний мэдэрдэггүй. Жаахан ур чадвартай тамирчин харвал л мундаг монголын ирэдүй гэх зэргээр бичсэн байх нь нэтээр маш олон тааралдана. Гэвч тэр тамирчин хичнээн ур чадвартай байлаа гээд ухаанаараа тоглож чаддагүй бол хэзээ ч сайн тамирчин болж чадахгүй. Мюллер гэж Германы домогт тоглогч байдгийг сайн мэднэ. Тэр тамирчин ухаанаараа тоглоно гэдгийг жинхэнэ утгаар нь хийдэг тамирчин байсан. Тэрэнд өндөр ур чадвар гэж байхгүй ч асар их ухаан байгаа учир тэр амжилтанд хүрсэн. Түрүүнд ярьсанчлан Герд Мюллер яаж нисэж сурахыг маш сайн сурсан байгаа юм. Зарим хүмүүс юмыг маш муу талаас нь харна. Монголын хөлбөмбөгт суурь гэж байхгүй учир хэзээ ч хөгжихгүй гэнэ. Бразил яагаад хөгжсөн гэвэл суурь сайтай гэнэ гээд л ярьж өгнө дөө. Энэ бол шал худал зүйл. Хэн ч гэсэн хичээвэл хийж чадна. Бид ч гэсэн өөрсдийгөө ямархуу түвшинд байгагаа олж хараад яавал хөгжиж болох арга замаа олж чадвал Бразил Испани гэх мэт улсуудын хэмжээнд хүрч чадна.Олж чадлаа гээд бүх юм бас бүтэхгүй. Их удаан хугацааны бэлтгэл хичээл зүтгэлийг үр дүнд хөгжинө. Аливаа юмыг аль болох бүтэх боломжтой талаар нь харвал бид хийж чадна Монголын хөлбөмбөг хөгжих болтугай. | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Нийтлэлийн ангилал
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |
Чат
Санал асуулга
Статистик
Нийт онлайн: 7
Зочин: 7
Гишүүн: 0
Календарь
« 9-сар 2011 » | ||||||
Ня | Да | Мя | Лха | Пү | Ба | Бя |
1 | 2 | 3 | ||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
Мэдээний ангилал