Нүүр » 2012 » 1-р сар » 10 » Бодрол
7:29 PM
Бодрол
Битгий энэ сайхан нийгмээ муулцгаа. Өөрсдөө сайхан нийгмийг бүтээж чадахгүй хэрнээ бидэнд ийм гоё ардчилалыг авчирсан ардчилалын алтан хараацайнуудыгаа битгий муул гэж эмгэчүүл өвгөчүүл сургаал айлдана. Хамгийн эрх чөлөөтэй сайхан амьдарч байж яаж ингэж болох юм бэ гээд л. Америкт бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь орхиод явсан эцэг эхийг бараг гэмт хэрэгтэн шахуу болгоод шүүх цагдаа шорон орон нтр дээрээ тулж байна. Гэтэл манайд шал ондоо шүү дээ. Хаа нэг газар хэн дуртай нь том траншейны тагийг сугалж аваад тэнд нь ямар ч хүүхэд унаж бэртээд үхэх дээрээ тулсан ч хэнийг ч буруутгахгүй бүгдээрээ юу ч болоогүй юм шиг амьдарсаар л, мэдээж тэр унаж үхсэн хүүхдийн гэр бүлээс бусад нь шүү дээ.
Эмнэлгийн орон дээр зовлондоо шаналах хүн яах эсэх нь тухайн эмчийн үзэмжийн л асуудал. Эмч хүсвэл Улаанбаатар луу олон хоногоор өвчнөө тэвчин ирсэн Өмнөговийн залууг "эмнэлгийн маягтаа аймгийнхаа эмчээр зуруулж ир” гээд эргүүлээд хөөсөн ч чадна. Гэтэл гадаадад эмч нар тэгж сайхан дураараа байж чададгүй л байхгүй юу. Учир нь тэд манайх шиг өөрөө өөрийгөө боддог улс биш. Тэд хамт олонч үзлийг ясандаа тултал ойлгосон улс шүү дээ. Тэд манайх шиг ардчилал гээчийг хагас дутуу хөгжүүлээгүй. Ардчилал гэдгийг бид бүгд мэдэх боловч тэдэн шиг сайн суралцаагүй. Ардчилалын туршлага биднийг бодвол хэдэн арван жилээр илүү. Манайхан ардчилал гэж нэг том дугарна. Манайх ардчилсан улс шүү. Юм л болвол би ардчилсан оронд амьдарч байна гээд хэнээр ч хэлүүлэлгүй заалгуулалгүй амьдрахыг хүснэ. Хагас ардчилалтай улсад ингэхээс ч өөр яахав. Хэн дуртай баагий нь хүссэн газраа "морь харах” эрх чөлөөгөө эдлэнэ, ам хамарны илүүдэл бодисоо та хэний ч албан газрын хаана ч цацах эрхтэй. Гудамжны мухар болгон хоёрдогч шээсний мөсөн овоохой болж зун нь хайлж нагаарын хий ойр орчмыг нь анхилуун үнэрээрээ утна. Морь харж байгаа нэгнийг нь болиоч гэхэд: Битгий хуц би ардчилсан оронд амьдарч байна чамд хамаагүй гэж хараана. Энэ бол ардчилал. Энэ бол хорин жилийн туршлагатай манай орны ардчилал. Ардчилал хөгжихгүй байна гэх зөв үзэлтнүүдийн өөдөөс: Бид туршлага муутай байна. Удахгүй хөгжинө гэж баярхдаг. Гэхдээ ингэж хэлээд ардчилалаа тэр чигт нь буруу замаар хөгжүүлсэн улсууд олон бий. Бидний ардчилалын хөгжлийн суурь буруу үзэл дээр тогтсон. Анхнаасаа хувь хүн өөрийгөө огоорох аминчхан үзэл дээр тогтсоноос буруу замаар явж байгаа хэрэг. Бидний яриад байдаг баруун Европ, Америк одоогийн хөгжил, хүмүүсийн зан төлөвшил ёс суртахууныг олж авах гэж их хүч хөдөлмөрийг зарцуулан барин байж 200-400 жилийг туулжээ. Тэдний санаачилсан тэхник технологи, үйлдвэрлэлээс санаа авч цааш нь өөрсдийн санаагаараа улсаа хөгжүүлсэн Япон, Солонгос нь даруй 60-100 жилийн хөлс хөдөлмөрөөр гарган дэлхийд дурсагдах "баян” болж чадсан ба зарим талаар Америкаас ч илүү гарна. Баялагийг бүтээж байхдаа нийгмийн хувьд ч хамгийн сайн "зөв” тогтолцоог бүрдүүлсэн хэрэг. Тэд бидний туулсан замыг бүгдийг тун хялбархаан давчихсан. Гэвч гадаад улс гэхээр л бүх юмыг хийж чаддаг, бүх хүүхэд нь индиго хүүхэд гэж төсөөлж болохгүй. Тэд улсынхаа хөгжлийн суурийг зөв тависан. Үзэл суртал гээч нуугдмал хөгжлийн үе шатыг зөв сонгосон.  Иймэрхүү нийгэмд байдаг үзэл сурталыг Айн Рэндийн Эх сурвалж номонд маш ойлгомжтой тод томруунаар харуулсан байдаг. Айн Рэндийн энэхүү бүтээл нь 1930-аад онд бичигдэж байсан боловч яг л одоогийн нийгмийн үзэл суртлыг тэр чигээр нь харуулсан. Нийгэмд хэд хэдэн үзэлтнүүд байдаг талаар Эх сурвалжид бичсэн байдаг. Хувь хүнийг дээдлэх үзэлтэн (индивидуалист) буюу амиа бодогч (эгоист) гэж байх бөгөөд нөгөө хэсгийг нь хамт олонч үзэлтэн (коллективист) бусдын төлөө өөрийгөө золиослогчид гэж болно. Энэхүү үзлүүд нь одоогийн нийгэмд маш тодоор илэрч байгаа нь үнэн. Соёлжиж иргэнжсэн бүх үндэстний иргэд индивидуалистууд байдаг гэж хэлж болно. Тэд энэхүү үзлийг яс махандаа тултал ойлгосон учраас тэдний ухамсар ч түүнийгээ дагаад хөгжсөн байдаг. Учир нь гадаадын улсууд буюу индивидуалистууд бусдын хөдөлмөрийг мөлжиж хөлс хүчийг нь шулж, бусдаар юмаа хийлгэх тун дургүй байдаг. Ер нь улс орны хөгжил болон ардчилал өөрийгөө огоорох үзэл дээр биш эгоизм буюу өөрийгөө үзэх үзэл дээр тулгуурласан байдаг. Эдгээр үзлүүдийг манай улсын иргэд огтхон ч ялгаж салгаж чаддаггүй. Ялгаж салгах нь байтугай мэддэг хүн ч цөөхөн. Эх сурвалж хэмээх энэхүү бүтээл нь өнөөгийн байдлын бодит тусгал болсон төгс бүтээл юм. Өмнөх нийгмийн үед Горь­кийн Данко мэтийн хүмүүс бидний үлгэр дууриал болж байлаа. Зүрхээ суга татаж харанхуйг гэрэлтүүлэн бусад хүмүүст явах замыг зааж өгдөг нэгэн. Гэхдээ бид Данко яагаад хүмүүст таалагддагийг нухацтай эргэцүүлдэггүй байж. Үнэндээ Данко маань хүн бүрийн хувиа хичээх сэтгэлийг хангаж, өөрийгөө бодох бололцоог нь хэрэгжүүлж өгсөнд хүмүүс талархаж байгаа юм. Гэхдээ нэг бодлийн бахархаад ч байгаа юм шиг харамсаад ч байгаа юм шиг. Тиймээс тухайн улсын хөгжил үзэл сурталтай салшгүй холбоотой байх нь. 
  Манай улс анхнаасаа л ардчилалаа буруу үзэл суртал дээр хөгжүүлж орхисон. Тэгээд түүнийгээ ардчилал гэж нэрийдсэн нь нэн харамсалтай. Анхнаасаа л манай иргэд өөрийгөө огоорох үзэлд төгс суралцсан учраас ардчилалын нэрийг суурьнаас нь эхэлж хазайлгаж эхэлсэн. Бусад улсуудын ардчилалын ерөнхий хөгжил үе шатуудыг тэр чигт нь сайн харж авч түүнд сайн суралцаж ардчилалаа хөгжүүлсэн боловч манай этгээдүүд үзэл суртал гээч нуугдмал зүйлийг анзааралгүй орхисноор суурьгүй байшинг ард түмэндээ барьж өгсөн. Өнөөх ард түмэн сууриа өөрсдөө дураараа барисан. Нийт өөрөө нийтийнхээ массыг л дагадаг учраас нийтээрээ тэд өөрийгөө огоорох үзлийг дагасан. Үзэл суртал гээч зүйлийг мэдэх хүн тэр үед тийм ч олон байгаагүй тул түүнийг өөрчилөх хүн байсангүй. Гэвч одоо ухаарлаа гээд өргөс авсан юм шиг үзэл суртлаа арилгаад индивидуализмийг байгуулна гэж ер үгүй. Гэхдээ ядаж л нэг хэсэг нь энэхүү нийтлэлийг уншаад миний энэ бодролыг ойлгоод ухаарч өөрчилөгдвөл сайн байна. Ухамсар гэдэг хүний оюун ухааныг захирдаг бас нэгэн төрлийн оюун ухаан юм. 
 Ер нь анхнаасаа бурхан хүмүүсийн ухамсар гэгч оюун ухаанд нь дандаа зөв зүйтэй зүйлүүдийг суулгаад өгчихсөн бол болох байж. Харин тийм зүйл заяагаагүй учир бид өөрсдөө л өөрчилөгдөж хичээх хэрэгтэй. Өөрөө өөртөө хувьсгал хийнэ гэдэг улс даяараа хувьсгал хийхээс илүү үр дүнтэй юм шүү....
Э.Ганбаатар 2012.01.10 
Ангилал: Мөрөөдөл | Уншсан: 420 | Нийтлэсэн: Ганбаа | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
bcodes {display:none!important;} .selectors { height: 26px; width: auto; } --> .smiles{border:0px;} a.bBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: 0px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: -1px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.bBut:hover { background-position: 0px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.bBut:active {outline: none; background-position: 0px -48px; text-decoration: none;} a.IBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -24px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: -1px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.IBut:hover { background-position: -24px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.IBut:active {outline: none; background-position: -24px -48px; text-decoration: none;} a.UBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -48px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: -1px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.UBut:hover { background-position: -48px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.UBut:active {outline: none; background-position: -48px -48px; text-decoration: none;} a.SBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -72px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: 5px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.SBut:hover { background-position: -72px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.SBut:active {outline: none; background-position: -72px -48px; text-decoration: none;} a.ImageBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -96px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: -1px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.ImageBut:hover { background-position: -96px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.ImageBut:active {outline: none; background-position: -96px -48px; text-decoration: none;} a.linkBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -120px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: -1px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.linkBut:hover { background-position: -120px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.linkBut:active {outline: none; background-position: -120px -48px; text-decoration: none;} a.emailBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -144px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: -1px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.emailBut:hover { background-position: -144px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.emailBut:active {outline: none; background-position: -144px -48px; text-decoration: none;} a.codeBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -168px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: -1px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.codeBut:hover { background-position: -168px -24px; color: #fff; text-decoration:none;cursor:pointer;} a.codeBut:active {outline: none; background-position: -168px -48px; text-decoration: none;} /* xoPon.Do.aM */ a.quoteBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -192px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: -1px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.quoteBut:hover { background-position: -192px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.quoteBut:active {outline: none; background-position: -192px -48px; text-decoration: none;} a.leftBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -216px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: -1px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.leftBut:hover { background-position: -216px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.leftBut:active {outline: none; background-position: -216px -48px; text-decoration: none;} a.centerBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -240px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: -1px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.centerBut:hover { background-position: -240px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.centerBut:active {outline: none; background-position: -240px -48px; text-decoration: none;} a.rightBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -264px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: 5px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.rightBut:hover { background-position: -264px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.rightBut:active {outline: none; background-position: -264px -48px; text-decoration: none;} /* xoPon.Do.aM */ a.closeBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -288px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: -1px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.closeBut:hover { background-position: -288px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.closeBut:active {outline: none; background-position: -288px -48px; text-decoration: none;} a.emoBut { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -312px 0px; color: #fff; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 24px; width:17px;margin-right: 5px; padding-right: 7px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.emoBut:hover { background-position: -312px -24px; color: #fff; text-decoration: none;cursor:pointer;} a.emoBut:active {outline: none; background-position: -312px -48px; text-decoration: none;} a.allCodes { background: transparent url('http://xopon.do.am/zagvar/bbcode.png') no-repeat; background-position: -336px 0px; color: #000; display: block; float: left; font: normal 11px tahoma, sans-serif; height: 19px; width:56px;margin-right: 0px; padding:5px 0 0 9px; /* sliding doors padding */ text-decoration: none;} a.allCodes:hover { background-position: -336px -24px; color: #000; text-decoration: none;cursor:pointer;} a.allCodes:active {outline: none; background-position: -336px -48px; text-decoration: none;}
Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
Чат
Санал асуулга
Миний нийтлэлүүдэд үнэлгээ өгнө үү?
Нийт хариулт: 33
Статистик

Нийт онлайн: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх
Календарь
«  1-р сар 2012  »
Ня Да Мя Лха Пү Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031