Нүүр » 2012 1-р сар 13 » Английн багуудын тактик
8:16 PM Английн багуудын тактик | |
Манчестер сити 4-1-3-2 Челси 4-3-3 Челсигийн уламжлалт тактикууд энэ жил үл ялиг өөрчилөгдсөн. 4-4-2 тактикаас 4-5-1 тактикт шилжин хувьсдаг байсан баг. 4-4-2оос 4-3-3 луу солбин маш сайн шилжиж байгаа. Үүнээс 4-3-3 тактик илүү Челсид давуу талтай учир энэ жил тэдний гол тактик болох болов уу? Миний бодлоор Анелка явсан нь багт маш эерэгээр туссан. Тэрээр явснаар багийн довтлогчдын асуудал дээр эргэлзэх зүйлгүй болсон. Учир нь Анелкагийн найдваргүй тоглолт эрсдэл дагуулдаг. Гэхдээ Анелкаг муу гэж байгаа хэрэг огтхон ч биш. Мата гэж олон талын чадвартай. Хувьсах хөдөлгөөнд сайн ордог ур чадвартай ухаалаг тоглогч Челсид ирснээр багт маш том туслалцаа үзүүлж байгаа. Залуу эрч хүчээр ямар дутмаг байгааг Челсид жинхэнэ мэдрүүлсэн. Челсигийн прессинг Реалтай ерөнхийдөө маш төстэй. 4-3-3 тактик нь бүтэн талбайн прессинг хийхэд ашигтай хувилбар. Өмнө нь Реалын дасгалжуулагч Моу Челсид байсан учир прессингээр хоёр баг ижил байх талтай. Сүүлийн үед энэхүү шахалтын тал дээр олон алдаа гаргаж байгаа нь Манчестерийн багуудаас оноо зааглах шалтгаан болсон. Энэ жил тактикаа шинэчилж чадвал л Манчестерийн багуудыг дийлж чадах байх. Тэгэхээс олон жил давтагдсан энэхүү хуучирсан хувилбартай тогловол Челси сайн тоглолтыг үзүүлж чадахгүй. Энэхүү хувилбарууд нь хэдэн жилийн өмнө дэлхийг гайхуулж байсан ч одоо Барса Маню Реал гэх мэт багуудын тактикт яалтчгүй жишигдэж байгаа. Тоттенхэм 4-5-1 Тоттенхэмийн хүснэгтийн эхэн хэсгээс буудаггүйн гол шалтгаан бол зөв хувилбар. Багийн тамирчдад төгс зохицсон хувилбарыг Реднапп зохиож чадсан. Гэхдээ анхнаас хэдэн жилийн өмнөөс энэхүү хувилбарыг туршиж үзээд тоглогчдоо цуглуулсан байж болох. Портсмутад тэрхүү тактикаа боловсруулж дараа нь Тоттенхэм д ирээд тухай тактиктаа цохицуулж Портсмутаас өөрийн багтаа тамирчдаа татсан байж болох. Учир нь 4-5-1 тактикт дэлхийд хамгийн сайн зохицсон баг нь Тоттенхэм. Захаараа хоёр гайхалтай хурдан тамирчин байгаа нь хувилбарыг маш олон талт болгож эсрэг багийн хамгаалалтыг замбараагүй болгодог. Ван дер Ваарт Дефо гэх мэт тамирчид тухай үед өөрсдийн ур чадвараа ашиглаж тоглолтыг өөрт эргүүлдэг. Талбайн төвд Модрич хэмээх довтолгооны тактикийг төгс эхлүүлдэг хүчин байгаа. Өөрийгөө яаж тоглох ёстойгоо сайн мэддэг. Францчуудын гол амжилт үзүүлдгийн гол түлхүүр нь тоглолт унших чадвартай Зидан байсан бол Тоттенхэмийнх мэдээж Модрич. Хамгаалалтын ерөнхий байдал 4+1. Гэхдээ хамгаалалтын явцад багаараа хамгаалж харин довтолгоогнд багаараа довтолдог. Эмх замбараатай тоглолт нь энэ үед тэднийг авардаг. Гэхдээ хожигдож байгаа үед замбараагаа алддаг. Харин хоёр жигүүрийн шуургуулсан тоглолт тэднийг сэргээж эмх замбараатай тоглолтонд нь оруулдаг. Прессинг тийм ч сайн хийдэггүй. Реднапп Арсен Венгер шиг зоригтой шийдвэр гаргадаггүй ч цагаа олсон бүрэлдэхүүний шинэчлэл маш зөв үед нь сайн хийдэг. Үргэлжлэлийг тун удахгүй... Дараагийн хэсгээр та бүхэнд Английн топ клубууд болох Ливерпүүл, Манчестер Юнайтед, Арсенал клубуудын тактик хувилбар прессингийн талаар нийтлэл бичих болно. Эцэст нь Испанийн аварга загаснуудын тактикийн талаар сонирхуулах болон Тун удахгүй...
| |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Нийтлэлийн ангилал
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |
Чат
Санал асуулга
Статистик
Нийт онлайн: 8
Зочин: 8
Гишүүн: 0
Календарь
Мэдээний ангилал