Нүүр » 2011 11-р сар 5 » 1000-н жилийн харанхуй
4:08 PM 1000-н жилийн харанхуй | |
2 3н цагийн туршид бодсоны эцэст өөрийн гэсэн
нэгэн зохиолыг бичлээ. Мандал багшийнхаа хэмжээнд хүрэхгүй ч өөрийн
хэмжээнд нэгэн зохиолыг бичлээ сонирхон уншина уу...![]() Дэлхийд харанхуй нүүрлээд хэдийнээ 1000 гариу жилийн нүүрийг үзжээ. Нарыг үзсэн хамгийн сүүлийн үе нь 21-р зууныхан байсан гэсэн. Одоо тэгтэл 31-р зуун гараад явж байна. 10-н зууны туршид нар гараагүй ажээ. Өчүүхэн ч хэмжээний гэрэл гарч байгаагүй учраас хүмүүс бие биенээ харж чадахаа байжээ. Түнэр харанхуй дэлхийг бүрхсэн учраас хүмүүсийн үхлийн шалтгааны ихэнхи нь харанхуйгаас болсон хэмээн судалгаагаар нотлогджээ. Жилд ослоор нас барч буй хүмүүсийн 70-н хувийг харанхуйгаас болж осолд орсон хүмүүс эзэлж байна хэмээн ББС-д мэдээлж байх юм. Харин харанхуйгаас болж нэг сайн юм болсон. Юу гэээч. Мэдээж арьс өнгөөр ялгаварлах үзэл. Аргагүй дээ бие биенийгээ харахгүй байгаа юм чинь яаж арьс өнгөөр ялгаварлахав дээ. Мөн гэрэл гаргах төхөөрөмжүүдийг хүмүүс зохиож байгаа боловч төдийлөн амжилтанд хүрэхгүй байна. Гэрэл хамгийн удаан гаргадаг төхөөрөмж нь АНУ-д байдг бөгөөд бүхэл бүтэн 20 минут тасралтгүй гэрэл гаргадаг аж. Үнэхээр дэлхийн хамгийн удаан гэрэл гаргадаг төхөөрөмж. Гэвч энэ төхөөрөмж нь ихээр үйлдвэрлэгддэггүй ба нэг нь гэхэд мянган долларын үнэтэй. Хүмүүс хоол хүнсний дутагдалд орж өлсгөлөн дэлхийг эзлээд байна. Дэлхий Симон гэх удирдагчийг залсан ба тэр харанхуйгаас болж бусдыг хайрлах сэтгэлээ хэдийнээ алдсан аж. Өөрийн зөв гэсэн санаагаа гаргаж өөр удирдагчидтайгаа маргалдана. Үргэлж Симоны зөв мэт. Тэр хүмүүсийн сэтгэлийг ойлгоно гэж байхгүй. Харахад үнэхээр эмзэглүүштэй дүр зураг шүү. Гэвч хүмүүс өлсгөлөнд орж байгаагаа мэдэхээ байсан ба хүн хүнийхээ сэтгэлийг шархлуулж байгаагаа үл мэдэх ажээ. Симон өмнө нь дэлхий харанхуйд эзлэгдэхээс өмнө амьдарч байсан ба тэр үед өөрийн гэсэн эрхэлсэн мэргэжилтэй сайн хүн байлаа. Тэр хүнийг хайрлахаа мэддэг ухаантай нэгэн байсан. Түүнийг ч найз нөхөд ихээр хүрээлдэг байв. Тэр дэлхий харанхуйд бага багаар автахтай зэрэгцэн найз нөхдөө мартаж зан араншингаа өөрчилж эхлэв. Дэлхий харанхуйд бүрэн эзлэгдсэн тэр үед Симон ч бас найзуудаа орхиж харанхуйг зорижээ. Найзууд нь түүнийг засрана гэж хүлээсээр л... Дэлхий харанхуйд автсан хэдий ч жаахан хэсэгт гэрэл гэгээ үлджээ. Тэр хэсэгт хүнийг хайрладаг хүний төлөө гэсэн хүмүүс амьдардаг аж. Дэлхийг байгуулсан ертөнцийн эзэн хүнийг хайрлахаа больсон болон өөрчлөгдөөд байгаа хүмүүсийш түнэр харанхуй руу илгээсэн юм. Найзуудыгаа ойлгодоггүй өөрийгөө өөрчлөгдөөд байгаагаа мэдэхээ байсан хүмүүс энэ гэрэл гэгээтэй газрыг мэддэггүй. Харин найзуудыгаа эргээд хайрлаж тэднийг ойлгож зан араншингаа өөрчилж чадвал тэрхүү хэсэгхэн газрыг олох заяатай бөлгөө. Симоны найзууд бүгд гэрэл хэмээх тэрхүү газарт байх бөгөөд Симон ганцаар харанхуйд байдаг. Найзууд нь ертөнцийн эзнээс тэгж гуйсан аж: Миний найзын зан араншинг засаад өгөөч гэж. Ертөнцийн эзэн (Христ биш) иймийн учир л түнэр харанхуйг бий болгосон ажээ. Гэвч Симон өөрийг нь харанхуйд үлдээснийг Симон мэдээд уурлан хилэгнэж тэндээ үүрд үлдэхээр шийдсэн байна. Найзууд нь гэвч түүнийг түнэр харанхуйгаас гарна гэж итгэсээр л... Тэр улам л цааш харанхуй луу алхсаар л. Улам л түүнд юм харагдахаа больж түүний тусгаар дэлхийг харанхуй бүрхсээр л. Симон найзууддаа гомдох тусам гэрэл улам л бүдгэрсээр л байлаа. Хамгийн сүүлийн найдвар тасархад одны өчүүхэн гэрэл хүртэл Сиимоныг орхижээ. Тэр гэвч хязгаар нь үл харагдах түнэр харанхуй замыг даган алхсаар л... Одны холдсон гэрэл хүртэл унтрах тэр мөчид тэр цав цагаан гэрэл дунд орж ирлээ. Тэр дунд Симон гав ганцаар зогсох ба түүний урд нэгэн цагаан хувцастай хүн зогсоно. Симон: -Та хэн бэ? Би хаан байна аа? Би диваажинд байна уу? Энэ юун гэрэл вэ? Цагаан хувцастан: -Хихихи... Чи хаанаа байгаагаа мэдэхгүй байна уу? Чи өөрийгөө гэрэлд байна гэж бодож байна уу? Чи харанхуйд байсаар байгаад ийм өчүүхэн гэрэлийг хүртэл тод гэрэл болгож хардаг болчихож. Чи хүжний гэрэлд зогсож байна хэмээжээ. Симон: Үгүй ээ. Энэ хүжийн гэрэл биш энэ нарны гэрэлээс хурц байна. Ер нь чи хэн бэ? Цагаан хувцастан: Би хэн байх нь чухал бишээ. Чи өөрөө хэн бэ? Чи өөрийгөө хэн гэдгээ мэдэж байна уу? Чи өөрийгөө сайн хар. Надад нэр байхгүй. Намайг ихэвчлэн бурхан л гэж дууддаг юм даа. - Одоо би чамайг авч явна. Диваажин эсвэл там руу Симон: Үгүй ээ үгүй. Би явахгүй бурхан минь таниас гуйя. Би буруу зүйл хийсэн би найзуудыгаа гомдоож байснаа одоо л ойголоо. Гуйж байна Бурхан: Хүү минь хүн болгон бүгдийг буцаахыг надаас гуйдаг юм. Гэвч би энэ бүхнийг шийдэхгүй. Буцааж болдоггүй юм гэж байдаг. Бүх юм өнгөрсөн найзуудаа чи хэтэрхий гомдоосон түүнийгээ чи ухаараагүй. Буцаах боломж байхгүй ээ хүү минь. СимоН ихэр татан уйлсаар л... Бүх юмыг буцаахад хэтэрхий оройтжээ. Харанхуй хэдийнээ Симоныг эзэлсэн аж. Энэ хооронд бусад бурхад дээр харанхуйд эзлэгдсэн дэлхийн хүмүүс нэг нэгээрээ ирсээр л... Симон ийнхүү диваажин тамын хаалгыг татах мөч ирэхэд ахин цагаан гэрэл түүнийг бүрхэж авч одов. Нүдээ чангаас чанга анисан Симон нүдээ алгуурхан нээхэд сургуулийнхаа 3-р давхрын 306-н ноймрын ангийн өмнө зогсож байлаа. Бурхан шараар будсан хаалгыг алгуурхан нээж өгөөд: - За Симон ангидаа ор доо гэж зөөлхөн шивнэв. Симон гайхан зогсож байснаа бурхан минь та намайг арай диваажин руу аваачиач би там руу ормооргүй байна гэхэд бурхан зөөлөн инээснээ: Хүү минь диваажин гэж газар байдаггүй юм. Би диваажинг газар олдохгүй болохоор нь дэлхий дээр байгуулсан юм. Чи анд нөхдөө хайрлаж чадвал диваажинд амьдарч байна гэсэн үг. Харин эс бөгөөс өмнөх шиг чинь харанхуй чамайг нөмөрч тамыг зорих болно хэмээжээ. Эцэст нь хаалгыг бүр том дэлгэн инээснээ: Уул нь чи харанхуйдаа үлдэх байсан юм. Чиний найзуудын хайр чамайг аварлаа. Чи дэндүү сайн найзуудтай юм гээд агаар дунд замхран одлоо. Түнэр харанхуй болон түүний муухай ааш бусдыг ойлгодоггүй за араншин алга болж өөрийнхөөрөө ч зүтгэх зүтгэл нь ч бас алга замхран оджээ. Өндөөөөөр уулын орой дээр гарахад алдар нэр чиний гарт ирсэн байна. Гэвч чиний найз нөхөд чиний хажууд байгаа эсэхийг сайн хараарай . Хэрэв найз нөхөд алдар нэр 2-ыг олж авсан бол чи жинхэнэ бахархлыг олжээ. Тэр үедээ "энэ бол миний бахархал" хэмээн цээжин дотроо орилоод үз, нэг юм бодогдоно. | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Нийтлэлийн ангилал
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |
Чат
Санал асуулга
Статистик
Нийт онлайн: 6
Зочин: 6
Гишүүн: 0
Календарь
Мэдээний ангилал